Хэзээ ирэх юм бүү мэд...
Үүлс бөөгнөрч бороо шаагихыг
шаагьсан бороонд шалба цохиулчхаад
Чиний тухай бодоход нар гарахыг
Цэцэгс нойрмоглохоо больж нүдээ нээхийг
Нүдээ нээсэн цэцэгст хов зөөж
Нүүгээд явсан чамайг гомдлоо тайлтал ярихыг
Нар ээхийг, сарнаар болзохыг
Навчис ногоорохыг, модод гангарахыг
Хүлээсээр...хүүхэмсэг хавар гэртээ
Хэзээ ирэх юм бүү мэд...
Харуулдсаар...хачин зөрүүд хавар
Хаагуур явааг сурагламаар...
Даашинзны өнгө ижилсэх зуныг дуудлаа яршиг
Дараа жилийн хаварт сануулга болох ч юм уу
Намартай нөхцсөн хаврыг наагуур чинь яваа бол
Намайг ингэж хэлснийг заавал дуулгадаг юм шүү..
2016.04.14
Х.ДУЛАМСҮРЭН

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57