IMAGE: С.БАЯРЦОГТ


WWW.ANALIZ.MN  сайт "IMAGE" буландаа улстөрчдийн стил, имиж болоод тэдгээрийн холбогдсон дуулиан шуугианыг блиц хэлбэрээр уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаа бид оффшор дансны дуулианд холбогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогтын имижийг онцолж байна.

Овог: Сангажав
Нэр: Баярцогт
Төрсөн огноо: 1967 оны гуравдугаар сарын 28-нд төрсөн.
Боловсрол:  1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль,  1989 онд Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр, 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлага мэргэжлээр, 2003 онд МУИС-ийг хуульч, эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Гадаад хэл: Орос, англи, герман хэлтэй.
Албан тушаал: УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга.
Хобби:  Чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглодог. Улаан хобби нь. Бас ууланд авирах хоббитой. Түүний бас нэгэн хобби бол гэр цэвэрлэх. Гэрийн эзэгтэй  шиг л хувцас хунараа угааж цэвэрлэх дуртай гэнэ. 
Олонд танигдсан дүр: 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж улстөрийн карьераа эхлүүлсэн.
Хөрөнгө орлого /2014 оныхоор/ : Нийт орлого 205191.96, “Land Rover, Range Rover V1”-1, “Lexus 570”-1 хоёр машинтай. “Нидо” ХХК-д 100 хувь, “Товхон хан” ХХК-д 100 хувь, “Миний Монгол энтертаймент” ХХК-д 100 хувь хувьцаа эзэмшдэг.
Оффшор данстай эсэх: С.Баярцогтыг Швейцарийн дансанд нэг сая гаруй ам.доллартай гэх мэдээллийг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум /The International Consortium of Investigative Journalists or ICIJ/ анх мэдээлсэн.
Гэр бүл: Эхнэр, хоёр хүүхэдтэй.
Дуулиан: С.Баярцогт  Сангийн сайдаар ажиллаж байх үед Монголын парламент Оюутолгойн гэрээг хийж, стратегийн анхны том ордыг эргэлтэд оруулсан гэдэг ч “Оюутолгойн гэрээнээс хамгийн их хувь хүртсэн хүн” хэмээн цоллуулдаг. 2013 оны хавар оффшор дансны дуулиан олон улсад задарч дараахан нь С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлгэж "Өөрийгөө огт буруугүй" хэмээн мэдэгдсэн юм. Түүгээр ч зогсохгүй “Тэр мөнгө бүхэлдээ минийх биш” гэсэн тайлбар хийсэн. Түүнчлэн С.Баярцогт нь Монгол Улсын иргэн бус Хятад улсын иргэн болох тухай дуулиан гарсан. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум С.Баярцогтын 2008 онд Монгол Улсын Сангийн сайд байхдаа нээсэн Их Британийн Виржинийн арлууд дээрх “Legend Plus Capital Limited” хэмээх компанийн 2.5 сая ам.долларын нууц хөрөнгийн нотлох баримтыг олсон бөгөөд С.Баярцогт “Legend Plus Capital Limited” гэх нэртэй компанийн нэрийг Швейцарийн банкинд данс нээх зорилгоор ашигласан бололтой. Харин данс нээсэн зорилгоо тэрбээр “Олон улсын үнэт цаасны арилжаа хийхийн тулд нээсэн” хэмээн тайлбарласан байдаг. С.Баярцогт даргын тайлбарласнаар Швейцарийн дансан дахь нэг сая ам.долларын 200.000 ам.долларыг тэрбээр гэр бүлийн бизнесийн орлого / газар тариалан эрхэлдэг/ хэмээсэн бол 800.000 ам.долларыг нэрийг нь дурдахыг хүсээгүй бизнесийн хамтрагч, гурван найзынх нь гэжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мэдээллээс харахад С.Баярцогт дээрх дансанд 2000 орчим ам.доллар үлдээн, бусдыг нь /1 сая ам.доллар/ данснаасаа гаргасан аж. Энд мөн УИХ-ын дэд даргыг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гадаад дахь компани болон Швейцарийн банкин дахь нууц дансныхаа тухай мэдүүлээгүй талаар дурдсан байдаг. Өнөө хэр түүний оффшор дансны дуулиан намжаагүй л байгаа билээ.

Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан