Ц.Цолмон сайдын “цэрэг”-ийг АТГ-аас саатуулжээ


    МАХН 2012 онд МҮАН-тай таван сумаа нэгтгэж “Шударга ёс” эвсэл байгуулахад Ц.Цолмон гэдэг нөхөр М.Энхсайханы эгнээнд жагсч сонгуульд нэр дэвшиж байсан. Гэвч ялж чадаагүй энэ эрхэм сонгуулийн дараахан МҮАН-аас МАХН-д “урваж” өдгөө шийдлийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Сайд болмогцоо Батлан хамгаалах яамыг өөрийн хүмүүсээр дүүргэж, мэргэжлийн хүмүүсийг халж сольсон нь багагүй дуулиан дэгдээсэн. Тэдний дунд Ц.Цолмонгийн “цэрэг” гэгддэг А гэгч бий. Ц.Цолмон сайд болсныхоо дараа түүнийг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилж байжээ. Харин АТГ-ынхан Ц.Цолмонгийн хамгийн ойрын хүмүүсийн нэг болох түүнийг саяхан авлига, хээл хахуулийн хэргээр сэжиглэн саатуулсан байна. А-тай хамт хоёр, гурван хүнийг энэ хэрэгт сэжиглэж шалгаж байгаа аж. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн хувьд, өнгөрсөн онд “Эхнэрээ төсвийн мөнгөөр гадаадад зугаалуулсан” гэх хэл аманд орж, эхнэртээ зарцуулсан мөнгөө эргэн төлөх сануулга авч байлаа. Тэгвэл одоо нэг “цэрэг” нь АТГ-ын овоо хараанд өртөж, Г.Шийлэгдамба шиг газар дээрээ баригдчихав уу, яав.

Н.Алтан

  • Шинэ
  • Их уншсан