Р.Бурмаа: Гурван тэрбумын зээлээ төлөхгүй байгаа Л.Чинбатыг шүүхэд өгсөн
Орон нутгаас ирсэн 300 тариаланч ХХАА-н сайд Р.Бурмаатай уулзаж салбарынхаа талаар ярилцах гэсэн боловч сайд зугтсан тухай мэдээлсэн. Харин Р.Бурмаа сайд өнөөдөр хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэе.
Тэрбээр "Арилжааны банкнаас зээл авахад хугацаа их шаардаж байна" гэдэг гомдол санал тариаланчдаас их ирдэг. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар буюу энэ сарын 21-нд "Монголын тариалан корпораци" байгуулахаар шийдвэрлэж тогтоолоо ч баталгаажууллаа. Корпорациа хуулийн этгээдээр бүртгүүлж, татвар гаальд бүртгүүлэхээр ажиллаж байна. Энэ бол төрийн өмчит корпораци. Сангийн яам, ХХААЯ-наас үйл ажиллагаанд нь хяналт тавина. Гэтэл тариаланчдын нэр барьсан хэдэн хүн ХХААЯ-нд ирж хууль бус шаардлага тавин дарамтлахыг оролдож байна. "Газар тариалан" холбооныхон жил гаруйн хугацаанд худал мэдээлэл хийсэн. Харин бид салбараа тогтвортой ажиллуулж, хөгжүүлэхийн төлөө олон саад бэрхшээлийг даван ажиллаж байна. Ер нь сайдад нөлөөлж, хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахын тулд дайрч доромжилдгоо зогсоох хэрэгтэй. Намайг сайдаар ажиллаж байхад ингэхийг би зөвшөөрөхгүй. Тариаланчдын нэрээр далайлгаж өөрсдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан хэдхэн хүнээр төрийн ажлыг хазаарлуулахгүй. "Газар тариалан" холбооны нэр бүхий гишүүд 15 тэрбум төгрөгийн дэмжлэгийг Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас авсан. Энд хугацаа хэтэрсэн зээлтэй олон хүн бий. Тийм учраас тэднийг одоо зээлд хамруулахгүйгээ ил тод хэлсэн. Тухайлбал, "гацуурт"-ын Л.Чинбат 3 тэрбумын өртэй, зээлээ төлөхгүй байж эргээд дарамтлах оролдлого хийж байна" гэжээ.

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22