Амраг хайртай хүүдээ хэлэх үг

Амраг хайртай хүүдээ хэлэх үг
Галав юүлтэл сүнс амь тасрахгүй шиг
Газар тэнгэрийн дунд би чамайг олно
Гаднах дүр төрхийг чинь зүсэлж би амжаагүй ч
Гайгүй дээ хүү минь, чи бидэн учирна аа!
Гараг эрхэсийн тэртээд хайр минь нуугдаж буй ч
Гар гараасаа барих урьд насны төөрөг бий...
Гуниг дүүрэн нүдээр минь намайг чи хайгаарай
Горьдлого л бүү тасраарай, Чамдаа л очиж явна шүү
Гангар хун шувуунд хүслээ би чинь шившиж
Гэгээн дарь эхэд үдэш бүхэн залбирдаг юм
Гэрэвшин буй төрхөөр минь намайг чи таниарай
Гань ингэж яваа минь чамайгаа л гэж хүлээснийх
Гээгдэж хаягдсан бүхэн эзнээ олж чаддаггүй ч
Гудамжны хаа нэгтээ л чи надтай таарна
Галбир зүс царайг минь урьд нь чи хараагүй ч
Гарцаагүй чи минь намайг ОЛНЫ ДУНДААС ч танина аа!

М.Эрдэнэчимэг. 2009 он

  • Шинэ
  • Их уншсан