С.Баяр МАН-ын сонгуулийн штабыг удирдана

(2016.05.06-17:17:15)


Сар хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно. Намууд сонгуульд нэр дэвшигчдээ энэ сарын 23-нд зарлах юм. Тэгвэл өнөөгийн сөрөг хүчин МАН-ын сонгуулийн штабыг С.Баяр удирдахаар болжээ. Түүний хувьд МАН-ын /хуучнаар МАХН/ тав дахь даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Улстөрчийн тухайд тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан МАН-ын урдаа барьдаг лидерүүдийн нэг юм. Өнгөрсөн дөрвөн жил амарсан тэрбээр энэ удаа МАН-ыг ялалтад хүргэх чухал тактик боловсруулж ирсэн биз ээ. Түүний хамтрагчаар буюу намын даргаар М.Энхболд ажиллаж байгаа юм. Тэгэхээр МАН С.Баяр, М.Энхболд нарын тактикаар  2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзэх нь ээ.

Г.САРАН

  • Шинэ
  • Их уншсан