Гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан Японд үзэсгэлэнгээ гаргана


Гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан Японд үзэсгэлэнгээ гаргахаар болжээ. Монголын гэрэл зурагчид өнгөрсөн онд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж II  их хурлаа ч хийж амжсан. Их хурлын хүрээнд энэ онд хийхээр багагүй ажил төлөвлөсний нэг нь гадаад харилцаагаа өргөжүүлж, гэрэл зурагчдаа гадны улс оронд сургах, мэргэжил дээшлүүлэх цаашлаад үзэсгэлэнг нь гаргах байсан билээ. Энэ ажлын хүрээнд ирэх тавдугаар сарын сүүл, зургадугаар сарын эхээр Монголын гэрэл зурагчдын төлөөлөл арлын оронд айлчилж үзэсгэлэнгээ гаргахаар болсон. Тиймээс энэ удаа гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан Японд үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.

  • Шинэ
  • Их уншсан