Олбол хэзээ ч авч болохгүй зүйлс


Таны олсон ямар эд зүйлсэд сөрөг энерги агуулагдаж байдгийг, тэр нь цаашлаад танд хэрхэн нөлөөлдгийг та төдийлөн сайн мэдэхгүй байх. Үзмэрч, мэргэч, төлөгч нар сөрөг энергийг агуулсан эд зүйлийг олсон хүн өөдөлдөггүй гэж үздэг. Таны олсон зүйлийг магадгүй өмнөх хүн өөрт нь муу зүйл болно гэдгийг мэдээд хаясан ч байж болох шүү дээ. Харин та хаясан гээсэн дараах зүйлсийг олвол огтхон ч авч болохгүй зүйлс:

Төмөр мөнгө
Төмөр эдлэл нь өөртөө дурын энергийг /сөрөг болоод эерэг/ амархан шингээж авдаг. Харин хүмүүс эерэг энергитэй төмөр зүйлийг сахиус болгон хэрэглэдэг бол хортой, сөрөг энергитэй нь гудамжинд хэвтэж байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр хүн ямар нэгэн төмөр зүйлст өөрөөсөө зайлуулж байгаа сөрөг, муу зүйлийг шингээгээд хаях тохиолдол ч байдаг гэнэ. Түүнээс гадна өвөг дээдэс маань хүртэл гээсэн мөнгө олвол хэзээ ч баяждаггүй гэж үздэг байжээ. Та хэдий хэмжээний мөнгө олно, түүнийгээ хэд дахин илүү алдах болно гэж үздэг.

Алтан эд зүйл, гоё чимэглэл
Энэхүү үнэтэй металлыг шид, домын хүчтэй ч гэж ярьдаг. Иймээс алт болон мөнгө гоёл олвол муу ёр, золгүй явдал болно гэж цээрлэн үздэг. Цагираган алт, мөнгөн үнэт эдлэл тэр дундаа хуримын бөгж олвол авалгүй тэр чигт нь орхих хэрэгтэй. Хэрэглэж байсан хүн нь гээчихсэн тийм алтан үнэт эдлэл танд таагүй зүйлийг эхлүүлэхийн цондон болдог. Учир нь өмнөх эзнийх нь бүх энерги түүнд бүрэн шингэж, тэр хүний амьдралын бүхий л мэдээллийг хадгалж байдаг. Олсон, хүний хэрэглэж байсан үнэт эдлэл зүүвэл таны био талбай /амьд организмын энергитэй хэсэг/бүхэлдээ өөрчлөгдөж танд аюул, хор учруулж болзошгүй.
Гараар хийсэн гар хийцийн эд зүйлс: Хүүхэлдэй, зөөлөн чихмэл тоглоом, барималууд
Дээрх зүйлсийг орон гэрээс муу зүйлийг зайлуулах, "золигт гаргах" зорилгоор хаядаг. Хэрэв та эдгээр зүйлсийг салаа замын уулзвар эсвэл хүн цугладаггүй, олны хөлөөс зайдуу газраас олсон бол даруй хаях ёстой. Ийм эд зүйлс нь маш сөрөг хортой энергийг шингээсэн байдаг бөгөөд танай гэрт өвчин зовлон, эд мөнгөний гарлага, хэрүүл тэмцэл, зөрчилдөөн маргааныг дагуулдаг.

Зүү болон сэлбээр зүү
Хурц үзүүртэй металл зүйлс нь маш амархан сөрөг энергиэр цэнэглэгддэг тул та ийм зүйлсийг гадаа гудамжинд л олж харна. Хэн нэгэн түүнийг сахиус болгон зүүж байгаад хаяж гээсэн гэсэн үг. Харин өмнөх эзнээ хамгаалдаг байсан тэрхүү энерги нь танд шууд сөргөөр нөлөөлөх болно.

Зүүдэг загалмай
Загалмай нь хүний хувь тавилантай нягт холбоотой байдаг. Загалмай нь тухайн хүний сайн, муу бүх мэдээллийг агуулдаг учир та хаяж гээсэн загалмайг олж, хэрэглэвэл мэдэхгүй хүний амьдралаар амьдарч, зам мөр тань хазайдаг гэдэг.

Түлхүүр
Түлхүүрийг гай барцадыг “түгжих”, түүнийг үлдэн хөөх зорилгоор шашны зан үйлд түгээмэл ашигладаг байна. Харин түлхүүр олсон хүнийг тэрхүү хаасан зовлон, гай барцадын хаалгыг нээж байна гэж үздэг аж. Ялангуяа та цөөрмөөс ийм түлхүүр олсон бол тэр нь танд маш их аюул учруулдаг гэнэ.

Утсаар хэлхсэн бугуйвч
Ийм эд зүйлийг хүмүүс өөрийгөө хамгаалах сахиус болгон ашигладаг учраас бас л сөрөг энергийг шингээсэн байдаг. Зарим утсаар хэлхсэн бугуйвчууд нь сөрөг энергийг хэтэрхий их агуулаад ирэхээр эзнээ хамгаалах чадваргүй болж эзнийхээ гарнаас аяндаа мултран унадаг тохиолдол ч бас бий. Тэгэхээр ийм бугуйвч олсон л бол авахгүй байсан нь дээр.

Толь
Толь бол дээр үеэсээ л аюултай эд зүйлст тооцогдсоор ирсэн. Толины гадаргуу нь хүний талаарх энерги, дурсамж зэргийг агуулдаг төдийгүй бүхий л үйл явдлын гэрч болж байдаг. Харин толинд агуулагдах уг энерги нь бүх хүнд түгээгддэг гэж хэлж болно. Тиймээс өөрийн амьдралдаа сөрөг муу зүйлийг татахыг хүсээгүй л бол хаясан гээсэн толиноос холуур яв.

Үсний сам
Үсний сам нь хүний энерги, бодол санаа, амьдралын хэв маяг, тэр хүний талаарх мэдээлэл зэрэгтэй үргэлж харилцан үйлчлэлцэж байдаг зүйл. Иймээс өөртөө сөрөг энерги хуримтлуулахыг хүсэхгүй байгаа бол хэн хэрэглэж байсан нь тодорхойгүй сам хэрэглэх шаардлагагүй. Мөн самаар дамжуулан хүний мэдээллийг мэдэж болдог төдийгүй зан үйлд ч бас ашигладаг байна.

Цаг

Цагийг хүний биоталбайтай хамгийн их хамааралтай зүйл гэж үздэг. Хэрэв та цаг олж зүүсэн бол өөрийнхөө бүхий л эерэг энергийг устгаж байгаагаас өөрцгүй юм. Өмнө нь хэрэглэж байсан эзнийх нь асуудал танаас салахгүйгээр барахгүй өвчин зовлон үргэлж дууддаг байна.

  • Шинэ
  • Их уншсан