М.Уранцэцэг дэлхийн чансааг тасархай тэргүүллээ


Олон улсын жүдо бөхийн холбооноос дэлхийн чан- сааг шинэчлэн гаргаснаа танилцууллаа. Чансааг Мон гол Улсын гавьяат тамир чин Г.Болдбаатар 2071 оноогоор 60 кг-ын жиндээ тэргүүлж байна. Тэрбээр Азербайжаны нийслэл Баку хотноо болсон “Их дуулга” тэмцээний өмнө тавдугаарт бичигдэж байсан ч дээрх тэмцээнд түрүүлж, 500 оноо авснаар ийнхүү тэргүүлэх болсон юм. Мөн гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жиндээ 3134 оноогоор тэргүүлж байгаа бол 57 кг-д Д.Сумъяа 2751 оноогоор мөн нэгдүгээрт бичигдэж байна. Манай улсын жүдочид олимпын наадамд хүчээ сорих 14 жингээс өнөөдрийн байдлаар 12-т нь эрхээ аваад байна. Олимпын эрхийн оноог хаахад хоёр тэмцээн үлдээд байгаа бөгөөд ирэх долоо хоногт болох Алма-Атагийн Гран-при болон энэ сарын 27-нд Мексикт болох дэлхийн мастеруудын тэмцээнд түрүүлсэн тамирчид 700 оноо өвөртөлж чансаагаа ахиулна. Дээрх тэмцээнүүдээс манай тамирчид хоёр эрх авахад л эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа “Рио-2016” олимпын наадамд оролцох юм.

Б.НОМУУН

  • Шинэ
  • Их уншсан