“Шинэ мутантууд” 2018 онд дэлгэцнээ гарна


 “Икс-хүмүүс” киноны үргэлжлэл “Шинэ мутантууд” дэлгэцийн бүтээлийг 2018 онд үзэгчдэд хүргэхээр болжээ. Найруулагч Жош Бүүс, зохиолч Саймон Кинберг нар өнгөрсөн долоо хоногт зохиолтойгоо танилцаж, төлөвлөгөөгөө гаргасан байна. “20th Century Fox”-ийн бүтээх уг киноны зураг авалт ирэх оны нэгдүгээр сараас эхлэх аж. Киноны үйл явдал өсвөр насны мутантуудыг сургаж буйгаар өрнөх юм байна. “Икс-хүмүүс” кино 1982 онд Боб Маклеод найруулан дэлгэцэд гаргаж байсан билээ. Энэ удаад “Бидний оддын алдаа” киноны найруулагчаар ажилласан Жош Бүүсийн шинэчилсэн найруулгаар гарах юм. Зохиолч, найруулагчид дүрдээ ач холбогдол өгч сонгож байгаа бөгөөд ирэх сард жүжигчдийн нэр тодорно.

А.ДАВААХҮҮ

  • Шинэ
  • Их уншсан