Э.Сумъяагийн Олимпийн эрхийг цуцалжээ


Зарим тамирчны сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулж, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт болон сонгомол бөхийн төрөлд "Рио-2016" олимпийн эрх авсан тамирчдын жагсаалтыг өөрчлөн зарласан байна.Тодруулбал, Сербид болон Европын Олимпийн эрхийн төлөөх тэмцээн болон Казахстанд болсон Азийн Олимпийн эрхийн тэмцээнд оролцсон цөөн тамирчнаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул Дэлхийн бөхийн холбоо ийм шийдвэрт хүрсэн гэнэ. Тэгвэл Казахстаны Астанад болсон Ази тивийн сонгон шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс эмэгтэйчүүдийн 53 кг-д Олимпийн эрх хүртсэн, Монголын шигшээ багийн тамирчин Э.Сумъяагийн нэр тэдгээр тамирчдын  дунд багтсан байна. Улмаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Э.Сумъяагийн Олимпийн эрхийг хүчингүй болгож, Энэтхэгийн бөхөд шилжүүлсэн тухайгаа мэдэгдээд байна.
С.ЭНХ

  • Шинэ
  • Их уншсан