Хүлээлт дагуулсан "Муу нүүрт"-ийн VIP нээлттэй


Орчин үед өдөр бүр шахам шинэ кино дэлгэцэнд гарч, энэ хэрээрээ үзэгчид ч шалгуур өндөртэй болсон. Тэгвэл анхны үзлэгээр л мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч, трэйлерээ цацсан цагаасаа хүлээлт үүсгээд байгаа "Муу нүүрт" уран сайхны киноны VIP нээлт товлогдсон байна. Тодруулбал, өнөөдөр 19:00 цагаас "Гэгээнтэн" театрт "Муу нүүрт" уран сайхны киноны VIP нээлт болох юм. "Алтан ус"-аар залуусыг байлдан дагуулсан "Хаган филмс"-ийн ээлжит уран бүтээл "Муу нүүрт" уран сайхны кино өөр өнгө төрх, сонин шийдэлтэй
хийгдсэн нь трэйлерээс нь харагдаж байгаа юм. Ямартай ч үзэгчид, кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байгаа "Муу нүүрт" уран сайхны кино өнөөдөр "Гэгээнтэн"-д VIP нээлтээ хийх бол маргааш буюу тавдугаар сарын 13-наас бүх кино театраар гарч эхлэх юм байна.

  • Шинэ
  • Их уншсан