С.Бямбацогт: Эрээ цээргүй эрх баригчид ямар балмад шийдвэр гаргах бол гэж айж байна


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тойрог, мандатыг тогтоосон. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын хэвлэлд өгсөн ярилцлагаас "Тренд үг"-ээр онцоллоо.

-Тойрог, мандатыг хуваарилах асуудалд АН-ынхан хүч түрээд баталчихлаа.
-Зөвхөн АН-аас нэр дэвших дэвшигчдийг яаж ялуулах вэ гэдэг байдлаар мандатын тоог хуваарилах, тойргийг хуваахдаа өм цөм, оочин цоочин байдлаар хувааж байгаа нь АН  яаж ягтаа тулж байгааг харуулж байна.
-Сонгууль хугацаандаа болох ёстой. Өчигдрийн балмад байдлыг харахад сонгуулийг энэ сардаа ч явуулчихмаар санагдсан. Яагаад гэвэл ийм эрээ цээргүй эрх баригчид ямар балмад шийдвэр гаргах бол гэж айж байна.
-АН-ын амлаж байсан амлалтууд биелсэн бил үү. Хүн шиг амьдруулж, улсаа хөгжүүлнэ гэж байсан ч өнөөдөр гэдэс цатгалан, мөр бүтэн амьдралтай хүний тоо хэд байгаа бол. Амьдралдаа сэтгэл хангалуун хүн хэд байна вэ гэдгийг биднээр хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа.
-Р.Гончигдорж нь ирцээ бүрдүүл гээд гонгиноод л байна. Эрх баригчид өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой шүү дээ. Өчигдөр яаж ирцээ бүрдүүлж хүч түрж байлаа яг тэгж л явах ёстой.


Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан