Шунан дурламаар өдөр вэ...
Шулганаж цонх нь дээр чинь бүжиглэмээр
Бороон дуслаар дурлал сүлжээд
Бодол дотор чинь өдөржин шивэрмээр
Бүүдгэр хирнээ тогтуун тэнгэрт
Бүтэн сар төөрч хоносон
Бүлээн хацарт чинь өдөржин зүүгдээд
Биеээс чинь саламгүй, бас холдомгүй
Бийр будаг шиг өдөр вэ...
Дарстай хундаганд уруул хүрмээр
Дагаад жаахан гадуур зугаалмаар
Даварч эрхлээд оронд чинь ормоор
Даль жигүүр зүрхнээс ургасан
Дарьтай галтай өдөр вэ...
Нар хээр хоносон
Намайг санаад чи замын унаанд дайгдсан
Насан багын дурлал сэтгэл хөглөн сэргээх
Намар оройн болзоо дурсамж өндийлгөн ирэх
Хаалга утсаа чагнасан хөлийн чимээтэй өдөр вэ...
Хаагуур явааг чинь мэдэхээр шүхрээ шүүрч гадаалсан
Хаврын салхи шиг гэгэлзүүр
Зуны цэцэг шиг өдөр вэ...
2016.04.30
Х.ДУЛАМСҮРЭН
Бороон дуслаар дурлал сүлжээд
Бодол дотор чинь өдөржин шивэрмээр
Бүүдгэр хирнээ тогтуун тэнгэрт
Бүтэн сар төөрч хоносон
Бүлээн хацарт чинь өдөржин зүүгдээд
Биеээс чинь саламгүй, бас холдомгүй
Бийр будаг шиг өдөр вэ...
Дарстай хундаганд уруул хүрмээр
Дагаад жаахан гадуур зугаалмаар
Даварч эрхлээд оронд чинь ормоор
Даль жигүүр зүрхнээс ургасан
Дарьтай галтай өдөр вэ...
Нар хээр хоносон
Намайг санаад чи замын унаанд дайгдсан
Насан багын дурлал сэтгэл хөглөн сэргээх
Намар оройн болзоо дурсамж өндийлгөн ирэх
Хаалга утсаа чагнасан хөлийн чимээтэй өдөр вэ...
Хаагуур явааг чинь мэдэхээр шүхрээ шүүрч гадаалсан
Хаврын салхи шиг гэгэлзүүр
Зуны цэцэг шиг өдөр вэ...
2016.04.30
Х.ДУЛАМСҮРЭН

- Шинэ
- Их уншсан

"Улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж ₮2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулахаар боллоо"
2022.06.29-16:38:00
Б.Цэнгэл: Буянт-Ухаа спортын ордон ТӨҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвтэй нэгтгэнэ
2022.06.29-16:32:00
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
2022.06.29-16:27:57