"Тэсо" -гийн О.Цогтгэрэл Ч.Хүрэлбаатарыг гүтгэсэн үү


Сонгууль дөхөж байгаа учраас улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүд рүү дайрах нь ихэсчээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар лүү гэхэд гурван ч хуурамч хаягнаас гүтгэлгийн шинж чанартай мэдээллийг иргэдийг төөрөгдүүлэх зорилгоор тараасан байна. Үүнд бухимдсан Ч.Хүрэлбаатар гишүүн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Ч.Хүрэлбаатар гишүүний гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хуурамч хаягнуудыг шалгаж үзэхэд "Тэсо" корпорацид бүртгэлтэй интернэт протоколь  ашигласан болохыг нь тогтоожээ.  Увс аймагт АН-аас тус корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өрсөлдөх юм. Тиймээс О.Цогтгэрэл өрсөлдөгчөө намнахын тулд хуурамч мэдээлэл тараасан болж таарлаа.
С.Гүмүда







  • Шинэ
  • Их уншсан