Ц.Нямдорж VS Д.Лүндээжанцан


Энэ удаагийнхаа "Анализ харьцуулалт" булангаараа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нарыг онцолж байна. Тэдэнд  адилхан тодорхойлолтууд цөөнгүй бий. Хоёулаа хуульч мэргэжилтэй,  насаараа парламентад сууж, цаастай "ноцолдож" яваа, нэг намынх гээд үргэлжилнэ. Харин зан араншингийн хувьд тэс өөр гэж хэлж болмоор. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дөлгөөн, аядуу бол Ц.Нямдорж гишүүнийг хатуу ширүүн ааш аягтай гэх нь бий.

Овог: Данзан
 Нэр: Лүндээжанцан
Боловсрол: Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургуулийг 1975 онд, Монгол Улсын Их Сургуулийг 1980 онд хуульч мэргэжлээр төгссөн.
Ажлын гараа: Монгол Улсын Их Сургуулийн багш, ХЗЭ-ийн хорооны даргаар ажлын гараагаа эхэлсэн.
Хөрөнгө орлого: Гишүүний орлого 111355.11 мянган төгрөг, гэр бүлийн орлого 249979.34 төгрөг, нэг орон сууц, 29 адуутай.
Имиж : Ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцож явсан Д.Лүндээжанцан гишүүнийг "ясны" хуульч гэж танхимын нөхөд нь хүндэлж явдаг. Монголын төрд 20 гаруй жил тасралтгүй  ажилласан түүний туршлага юу юунаас илүү үнэтэй. Зөөлөн аядуу ааштай ч хууль хэлэлцэж батлахдаа чин шударгаа зарчим барьж, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилдээ баттай зогсдог гишүүдийн нэг.

Овог: Цэнд
Нэр:  Нямдорж
Боловсрол:  1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр төгссөн.
Ажлын гараа: 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн даргаас Хуульзүйн сайд болтлоо дэвшсэн ажээ.
Хөрөнгө орлого: Мэдүүлэг гаргагчийн орлого 28048.60 мянган төгрөг, гэр бүлийн орлого нь 6225.00, нэг орон сууцтай, "Toyota Venza" маркийн автомашинтай, Тавантолгойн 2144 ширхэг хувьцаатай.
Имиж : Түүнийг "Зуудаг", "Хаздаг" гээд  элдэв хоч өгдөг ч сийдэггүй. Бусад уруу хатуу үг шиддэг шигээ  өрөөлийн өрвөлзсөн үгэнд тэр болгон бүдэрдэггүй. Энэ парламентын муу муухайг араа бодохгүй илчилдэг гишүүдийн нэг яах аргагүй тэр мөн. Тиймээс ёс зүйгүй ,ялзарч муудсан парламентыг Ц.Нямдорж гишүүнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.

С.Гүмүда

  • Шинэ
  • Их уншсан