Н.Энхбаяр, Буджаа хоёр хамт гүйж эхэллээ


Тодруулбал, олон нийтийн сүлжээнд жиргээч Буджа нэрээрээ танил болсон Б.Буджаргал МАХН-д элссэн тухай бид мэдээлсэн. Тэрбээр уулын болон гүйлтийн спортын мастер цолтой, хаана л бол хаана гүйж байдаг нэгэн. Тэгвэл МАХН-д элссэн даруйдаа намын даргатайгаа хамт гүйжээ. Б.Буджаргал энэ тухайгаа "Н.Энхбаяр даргатай хамт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 км гүйлээ" хэмээн жиргэсэн байна.

С.ЭНХ

  • Шинэ
  • Их уншсан