Наадмын үзэгч олонтой арга хэмжээний тасалбарын захиалгыг онлайнаар авч байна


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага болон иргэдийн бизнес уулзалт болж байна.
Уг уулзалтаар аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбоотой Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгч, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа.  
Мөн бүртгэлийн хэсэгт наадмын тасалбарын онлайн захиалга авч байсан бөгөөд "Даншиг наадам-Хүрээ цам", "Бест оф классикс", "Учиртай гурван толгой" зэрэг үзэгчид олонтой гурван арга хэмжээний тасалбарын захиалга авч байв. Тасалбарын үнэ 5-10 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Үзэгчид харьцангуй их үзнэ гэж тооцон энэ гурван тоглолтын суудлын тоог энэ жил нэмжээ.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих соёл, урлагийн арга хэмжээнүүд

2016.06.04 “Улаанбаатар” олон улсын марафон /Бүх нийтийн гүйлт/

2016.06.04-05 “Улаанбаатар” аялал жуулчлалын үзэсгэлэн

2016.06.10 “Улаанбаатар Венийн үдэш” тоглолт

2016.07.02 “Best of classics” Сонгодог урлагийн үдэш

2016.07.10 “Дээлтэй монгол наадам”

2016.07.10 “Учиртай гурван толгой” дуурь

2016.07.12 “Талын бүжиг фестиваль” Монгол туургатны бүжгийн их наадам

2016.07.14 “Ulaanbaatar swing night” Их талын жазз олон улсын фестиваль

2016.08.06-07 “Даншиг наадам-Хүрээ цам” Шашин соёлын наадам

  • Шинэ
  • Их уншсан