500 хүүхдийн гүйлт болно


Ахиллис Монгол ОУБ нь бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлнэ гэсэн зорилготой спортын, хүмүүнлэгийн байгууллага юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг багаас нь өөртэй итгэлтэй, нийгмийн оролцоо идэвхитэй иргэн байлгах үүднээс бид тусгай сургууль дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдиийг биеийн тамирын багш, эцэг, эх, нийгмийн ажилтны тусламжтай байнгын тогтмол гүйлт хийлгэн, нийт гүйсэн зайгаар нь урамшуулж дэмждэг юм. Энэ хөтөлбөрийг “Ахиллис Хүүхэд” гэж нэрлэдэг. 2016 онд бид 29-р сургуулийн сонсголын бэрхшээлтэй 110 хүүхдийг хамруулан ажиллаж байна. Эдгээр хүүхдүүд маань энэ хичээлийн жилийн төгсгөлийн гүйлтээ БАГАЧУУДЫН ГҮЙЛТ 2016 арга хэмжээн дээр гүйх сонирхолтой хүүхдүүдтэй хамтдаа гүйж дуусгах юм.
    Багачуудын гүйлт 2016 арга хэмжээ нь бүх хүүхэд багачуудад биеийн тамир, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх замаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг өөртөө итгэлтэй болгож, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой. Бид энэ жилийн гүйлтэндээ 500 хүүхдийг хамруулахаар төлөвлөсөн. Арга хэмжээний үеэр хүүхэд бүрд болзошгүй осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, даатгалын үйлчилгээнд хамрагдана. Мөн 50 – 80 сайн дурын ажилта зохион байгуулалтанд оролцож ажиллана.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Цагдаагийн талбай
Хэзээ: 2016 оны 6-р сарын 01 нд 09:00-15:00 цагт
Холбоо барих: 99026404, 70133060
Ерөнхий спонсор: Би-Ти-Эф ХХК, DOLE BANANA brand
Хамтран зохион байгуулагч:
•    Ариг банк
•    Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
•    Эрүүл мэндийн яам
•    Монгол Хьюндай эмнэлэг
•    Хаан даатгал
•    Fresh fruit
Хамрах хүрээ: 500 хүүхэд ба гэр бүл
Шагнал урамшуулал:
Оролцсон  хүүхэд бүр энгэрийн дугаар, ус, DOLE BANANA, ХААН даатгалд даатгагдана.  Харин ангилалдаа түрүүлсэн 48 хүүхэд алт, мөнгө, хүрэл медаль болон ивээн тэтгэгчдийн гарын бэлэг авна.
шаардлага:
-    Урьдчилан бүртгүүлсэн байх /www.achillesmongolia.mn , 70133060 /
-    Бүртгэлийн хураамж 4999  төгрөг төлсөн байх.
-    Гүйлтийн гутал, хувцастай байх
-    Ээмэг зүүлт, гоёл чимэглэл зүүхгүй байх
-    Харгалзагч насанд хүрсэн хүн, эцэг эхтэйгээ хамт ирэх, бүртгүүлэх
-    Биеийн халаалтанд оролцох
-    Зөвхөн бүртгүүлсэн хүүхэд л гүйх номер авна

Бид ашгийн бус байгууллага бөгөөд бүртгэлийн хураамж дараах зүйлсэд зарцуулагдана.
-    Энгэрийн дугаар
-    - Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчдийн энгэрийн дугаар
-    - Шагналын сертификат
-    - Медаль
-    - Гүйлтийн арга хэмжээний үеэр гэмтэж бэртвэл эмнэлгийн үйлчилгээ нөхөн олгох даатгалд (хүүхэд бүрийг даатгуулна) зэрэг

Гарах үр дүн:
-    Хүүхэд гэр бүл хамтдаа спортлог, дурсамжтай нэг өдрийг өнгөрөөнө.  
-    500 хүүхдийн гүйлтэнд оролцсоноор бусад хүүхдүүдийн гүйлтэнд оролцох сэдэл, олон нийтийн ойлголтонд эерэгээр нөлөөлнө.
-    Цаашид хүүхэд бүр спортоор хичээллэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх хэрэгтэй гэдэг уриалга, үлгэр дуурайл болно.
-    Хамтран ажиллагч, ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагуудын мэдээлэл олон нийтэд цацагдан сурталчилагдана.

  • Шинэ
  • Их уншсан