Д.Амарбаясгалан: Адилхан байна уу


“Фэйсбүүк” хуудаснаа нэгэн залуу “Талбай дээр явж байсан чинь “Сайн уу дарга аа, ажилд нь амжилт хүсье” гэж байна. “Би дарга биш ээ” гэсэн чинь “Амараа дарга л байна шдээ” гээд байх юм. Энэ хүнтэй л андуурсан байх гэж бодлоо” хэмээн бичээд НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалангийн зурагтай хамт өөрийнхөө зургийг нийтэлжээ.
Дээрх постыг Д.Амарбаясгалан тэргүүлэгч “Бид хоёр адилхан байна уу” гэх тайлбартайгаар жиргэжээ. Жиргээчид “Хоёр хувь цээж зураг байна. Нэг уулзаж үзээч”, “Адилханаар барах уу”, “Андуурахаар л юм байна. Та хоёр бие биенээ олжээ. Нэг уулзаж хамт зургаа татуулбал ямар вэ” зэрэг хариулт өгсөн харагдана лээ.
Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын урдаа барьдаг залуусын нэг. Өнгөрсөн хугацаанд МАН НИТХ-д цөөнх байсан. Харин Д.Амарбаясгалан цөөнхийн даргын албыг нэр төртэй хашсан гэх магтаал сонсоод байгаа юм. Учир нь тэрбээр хотын даргын хүүдээ өгсөн тендер, эрх баригчдын хууль бус үйлдлүүдийг илчилж зоригтой дуугарч байсан юм.

Г.БАЯР










  • Шинэ
  • Их уншсан