З.Энхболд: С.Баярцогт бол шийтгэлээ хүлээчихсэн хүн
УИХ-ын дарга З.Энхболд Монголын мэдээ сувгийн “Өнөөдрийн сэдэв” ярилцлагад оролцож оффшор дансны тухай байр сууриа илэрхийлжээ. Түүний ярилцлагаас “Тренд үг”-т онцолж байна.
-Ардчилсан нам оффшор данстай хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ хэлсэн.
-Энэ бол хүн мэддэггүй байсан нэр томъёо. Off гэдэг чинь гадна shore гэдэг нь эрэг. Эргээс гадуур байдаг татварын тааламжтай бүс. Эсвэл огт татваргүй бүс. Эсвэл тэр бүс дэх компаний жинхэнэ эзнийг зарладаггүй, орлого олдог хүнийг нуудаг. Ердийн бизнесмэнүүд хэрэглэдэг эд л дээ.
-АН-ын хувьд “Чи өөрийнхөө хөрөнгийг нууцлах юм бол яаж олон нийтийн хөрөнгө дээр очих гээд байгаа юм бэ” гэж байна. Улсын төсөв 7,8 их наяд төгрөгийг захиран зарцуулах эрх авах гэж байгаа юм бол чи яагаад өөрийнхөө хөрөнгийг нуугаад байгаа юм гэж байна.
-Улстөрчид үүнээс хол байсан нь дээр.
-С.Баярцогт УИХ-ын дэд даргаасаа энэ асуудлаас болоод огцорсон. Шийтгэлээ хүлээчихсэн хүн. Манай С.Баярцогт бүх юмаа тайлбарлаад явчихсан.
-С.Баяр, Сү.Батболд нарын хамаатан садны нэр дээр гарч ирж байна. Яахаараа эдний нэр дээр олон компани гарч ирээд байгаа юм. Энэ хүмүүс жирийн хүмүүс биш. Уул уурхай мандаж байхад хоёулаа Ерөнхий сайд байсан.
-Ардчилсан намын хувьд зарчим байгаа. Бид зарчмынхаа дагуу нэр дэвшүүлэхгүй гэж байна. МАН-д тэр зарчим нь алга.
-Бид С.Баярцогтын дансыг мэдэж байна. Бусад нөхдийн дансанд хэдэн төгрөг байгааг мэдэж чадахгүй байна.

С.ЭНХ

- Шинэ
- Их уншсан

"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
2023.03.24-16:05:22