Гэдэс хүчтэй өвдөх нь олон өвчний илэрхийлэл болдог

(2016.06.04-15:45:04)


Гэдэс хүчтэй өвдөх гэдэг нь зөвхөн гүйлгэхийн нэр бус. Гэдэс орчмын төрөл бүрийн өвдөлт байдаг. Гэдэстэй холбоотой янз бүрийн шинж тэмдгийн цуглуулга гэсэн үг. Үүнд гэдсээр хүчтэй хатгуулан өвдөх, базлах зэрэг мэдрэмж нь тодорхой хэсгээр эсвэл гэдэс “нэлэнхүйдээ өвдөх” хэлбэрээр мэдрэгддэг. Өвдөлтөөс гадна дотор муухайрах, зүрх хүчтэй дэлсэх, бөөлжих, бие сулрах, ээрэх, зогисуулах, өтгөн тогтмол хатах эсвэл бие засмаар санагдах нь бий. Энэ үед гэдэс хүчилсэн хэвээр байна.

Юу байж болох вэ?
-Мухар олгой
-Ходоодны өвчин хурц үедээ орох
-Шулуун гэдэсний үрэвсэл
-Савны гадуурх жирэмслэлт
-Өндгөвчний апоплекс (цус харвалт)
-Цөсний чулуу
-Хурц канкреатит гэх мэтчилэн ямар ч өвчин үүнийг дагалдах шинж тэмдэг байж болно.

Түүнчлэн гэдсээр хүчтэй өвдөх нь зүрх судасны хурц дутагшил байхыг ч үгүйсгэхгүй. Шигдээс (инфаркт) өвчин нь ийм шинж тэмдгээр далдлагдан илрэх нь ч бий. Тиймээс эмнэлгийн тусламж яаралтай авах хэрэгтэй. Гэхдээ түргэний эмч онош тавьдаггүйг ойлгож эмнэлгээр үйлчлүүлж бүрэн төгс оношлогоо хийлгэх шаардлагатай.

Гэрийн нөхцөлд ямар арга хэрэглэх вэ?
Мэдээж ийм зовиур нь шөнө дөлөөр, үдэш орой, өглөө эрт гээд ямар ч үед илэрч болно. Иймд цаг хугацаа алдахгүйн тулд доорх аргыг хэрэглэж болно.

-Гэдэс дотроо цэвэрлэж угаах
-Гүйлгэх эм уух
-Иллэг хийх
-Бургуй тавих
-Өвчин намдаах ношпа ууж болно. Харин аспирин (хэрэв дотуур цус алдаж байгаа бол энэ нь аюултай) уух хэрэггүй. Түүнчлэн бүлээн устай шүршүүрт орох, халуун жин тавихыг энэ тохиолдолд хориглодог.

  • Шинэ
  • Их уншсан