“Хувьсал”-ынхан шагналгүй хоцорч, Д.Ганцэцэг бухимдав


Энэ сарын 4-нд Монголын үндэсний кино урлагийн академиас 2015 оны кино урлагийн шилдгүүдийг тодруулав. Тэгвэл тус наадамд  15 номинацид нэр дэвшсэн “Атганд үлдсэн эрдэнэ” киноноос  МУАЖ П.Цэрэндагва “Шилдэг эрэгтэй гол дүр” болж, У.Уранчимэг Академич Х.Дамдины нэрэмжит шагналыг хүртсэн байна. Энэ уран бүтээл “Хувьсал” продакшных гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Тэгвэл 15 номинациас нэг л шагнал хүртсэнд “Хувьсал”-ынхан сэтгэл гонсгор байгаа бололтой. Тодруулбал,  тус продакшны жүжигчин СТА Д.Ганцэцэг өөрийн цахим хуудаснаа “АКАДЕМИ АВАРДС”. Сүржин нэртэй, даржин наадам. Булхай ихтэй нөхдийн тоглоом. Энэ жилийн авардст манай продакшн "Атганд үлдсэн эрдэнэ " бүтээлээ сойсон билээ. Кино урлагийн төлөө зүтгэж, хүч хөлсөө урсган, оюун тархиа шавхан ажилладаг уран бүтээлчдийн амнаас энэ наадмын эргэн тойрон дахь хов жив , холион бантанг бишгүй л сонсож байсан. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Өчигдрийн үйл ажиллагаа нь энэ наадам нь үнэхээр явуургүй булхай байдаг гэдэг нь илт боллоо. Манай бүтээлийн хувьд үнэхээр будилаан орсон ч хийснээрээ бут цохиод гарч ирж чадна хэмээн зургийн найруулагч Д.Ангараг, эмэгтэй гол дүрийн жүжигчин А.Ганчимэг, ерөнхий зураач Khurlee Tsogt нартаа маш их итгэж байлаа. Бид ч гэлтгүй үзэгчид уран бүтээлчид бүгд А.Ганчимэгийг авна гэж хүлээж итгэж байсан. Энэ нь ч олон зүйл дээр харагдсан. Ганух Тайвангийн дүрийн төлөө шаналж, өвдөж, тарчилж байсан. Эрэгтэй дүрд тоглох учраас ээж байхаа ч умартан ажилласан. Нөр их хугацаанд тун их хөлс хүч, сэтгэл зүрхээ зарцуулан ажилласан. А.Ганчимэг залуу уран бүтээлчдийнхээ дунд шилдэг нь байж үнэхээр чадсан” хэмээн бухимдлаа илэрхийлээд авчээ.


 

 

  • Шинэ
  • Их уншсан