“Евро-2016” эхлэхэд хоёр хоног үлдлээ


Хөлбөмбөгийн “Евро-2016” буюу Европ тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-наас ирэх сарын 10-ны хооронд Франц улсад болно. 15 дахь удаагийн тус тэмцээнд анх удаа 24  улсын шигшээ баг өрсөлдөх юм.  Тэмцээний сугалаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд болж, 24 багийг зургаан хэсэгт хуваасан билээ. Дашрамд дурдахад,зохион байгуулагчид тэмцээний албан ёсны логог 2013 оны зургаадугаар сарын 26-нд танилцуулсан. Уг логог “Евро-2012” тэмцээнд ажилласан Португалийн “Brandia Central” компани зохиожээ. Голд нь Анри Делоны цомын дүрстэй, Францын далбааны улаан, цагаан, цэнхэр, өнгийг ашигласан байдаг юм.  
Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан