М.Зоригт: Манай салбарын хөгжил хоёр хөрштэйгээ хэрхэн харилцахаас их шалтгаална


Зам, тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа.

 -Та сайдаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын гишүүн байхдаа зам тээврийн салбарт юу болж байгааг, ажил нь яаж явдгийг мэддэг байсан уу.Эсвэл огт мэддэггүй байсан байна уу?
-Төрийн яамд, агентлагууд хөндлөнгөөс өнгө зүстэй, их гоё харагдаад байдаг. Яг дотор нь ороод ирэхээр “гал тогоо”- ндоо бол их хэцүү, зовлонтой л байдаг юм байна. Хувийн хэвшлээр бол муу засаглалтай, ядмагхан компани шиг. Энэ нь хүмүүс нь ур чадваргүйдээ биш, удирдлага менежментэд, бодлогоо хэрэгжүүлэх арга хэлбэрт алдаа байдаг юмуу даа. Улс төрийн албан тушаал гэхээр зөвхөн томилгоо, хуваарилалт, дахин хуваарилалт гэж ойлгодог.  Улстөрчид ч төсөвтэй холбоотой төрийн эрх мэдлийг авах, авснаа хувааж хуваарилахаа илүүд үздэг, тэр өнцгөөс нь эхэлж хардаг. Би тэгдэггүй.



-Та хувийн хэвшилд ажиллаж байсан хүн. УИХ-ын гишүүн хэдий ч зарим талаараа төрийн яам бол танд шинэ орчин. Хувийн хэвшилд хэрэгжүүлдэг менежмент, төрийн сайдын ажлын уламжлалт дэг жаягт зөрчил байна уу, та аль талыг нь илүүд үзэж ажиллаж байна вэ?
-Нэгд, аливаа ажлыг хүн л хийж гүйцэтгэдэг. Ямар ч сайн бодлого, хөрөнгө санхүү байгаад түүнийг хүн сэтгэлээсээ хүсч хийхгүй, зохион байгуулахгүй бол ажил явдаггүй, амжилтад хүрдэггүй.Хоёрдугаарт, тухайн ажлыг гүйцэтгэх хүн мэргэжлийн, салбараа мэддэг байвал илүү сайн. Манай яаманд өмнө нь сайдын, даргын ширээн дээрээс доошоо үүрэг өгдөг байсан. Ихэнх яаманд тийм байх. Одоо манай яаманд бол аливаа шийдлийг халуун цэг дээр нь сууж байгаа мэргэжлийн хүмүүс гаргаж, тэрэн дээр нь би сайдын хувьд гарын үсэг зурж шийдвэр болгодог зарчимтай. Сурсан мэдсэнийг нь, туршлагыг нь яг шийдвэр гаргах төвшинд ашиглаад ирэхээр манай яамныхан их баяртай, урамтай байгаа. Манай яамныхан яг ийм схемээр ажилладаг болсон.
-Зам, тээврийн яам бусад яамдыг бодвол нэлээд өргөн далайцтай бүтээн байгуулалтын ажлаараа ялгардаг. Яамны ажлын онцлогийг цөөхөн үгээр илэрхийлээч гэвэл ?
-Зам, тээврийн салбар бол үндсэн дөрвөн том функцтэй. Агаарын тээврийн бодлого зохицуулалт, агаарын тээвэртэй холбоотой бизнесийн үйл ажиллагааны хөгжил дэвшил, төмөр зам, авто тээвэр, авто замтай холбоотой асуудлууд багтдаг. Санхүүгийн хувьд төсөв, хувийн санхүүжилт, гадаадын зээл тусламжаар гэсэн ангилалтай. Харилцааны хувьд дотоод болон гадаад гэсэн чиглэлтэй. Энэ салбарын үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо хүрээнд явж байна.



-Дөрвөн үндсэн функцийнхээ ажлыг товчхон дүгнээч гэвэл та юу хэлэх вэ. Эхлээд иргэний агаарын тээврийн салбарт өнгөрөгч онд ямар үр дүнтэй ажил хийв?
-Иргэний агаарын тээврийн салбарт боловсон хүчний хувьд ч тэр, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хувьд ч тэр томоохон ахиц дэвшил гарсан, бодлогын чиглэл тодорхой болсон тийм цаг хугацаа өнгөрлөө. Иргэний агаарын тээвэрт хэрэгжүүлж байгаа нэг томоохон төсөл бол Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудал. Зөвхөн иргэний агаарын тээврийг хамрах төсөл биш авто зам, тээвэр, төмөр замтай ч холбогдоно. Энэ төсөлтэй уялдуулаад тухайн шинэ нисэх буудлын ойр орчимд төмөр зам, хурдны зам, тээвэр логистикийн асуудлыг хэрхэн шийдэх нь цогцоороо бодлого шийдвэр болж тодорхойлогдсон. Хурдны замыг нь ирэх гуравдугаар сараас тавьж эхэлнэ. Энэ замын хажуугаар зорчигч тээврийн болон тээвэр логистикийн төмөр зам барихаар судалгааны ажлаа хийж байна. Шинэ нисэх буудлын энэ бүх үйл ажиллагаа тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа юм. Энэ санхүүжилтийн болон нийгмийн үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд менежментийг нь концессын жагсаалтад багтааж, гадны туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түншлэлийг бий болгож, өгөхөөр ажиллаж байна. Энэ төсөлд зарцуулагдсан санхүүжилтийг тодорхой цаг хугацааны дараа, магадгүй 30-40 жилийн дараа бүрэн хэмжээгээр эргэн төлөх чадвартай болгох, олон улсад нэр хүндтэй нисэх буудалтай болох, аялал жуулчлал, зорчигч тээвэр, тэдгээртэй холбоотой үйлдвэр үйлчилгээний ажиллагааг сайжруулах зорилгыг агуулж байгаа юм. Энэ долоо хоногтоо багтаж концессын хэлэлцээрт Японы талтай сууна. Урилгыг концесс эзэмшигч талд хүргүүлсэн. Хэлэлцээр энэ оны гуравдугаар сарын сүүл гэхэд эцэслэн шийдэгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Шинэ нисэх буудлын хүн хүч, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй холбоотой бүх ажлууд тусгай зориулалтын компани дээр хийгдээд явна.



-Та сайд болсныхоо дараахан МИАТ-д томоохон өөрчлөлт шинэчлэлт хийнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл энэ өөрчлөлт шинэчлэлтүүдээ хийж эхэлсэн үү?
-МИАТ компанийн хувьд ерөнхий нислэг нь зуны улиралд зорчигчийн тоо нэмэгддэг. Өвлийн улиралд онгоцны сул зогсолт нэмэгдэж, бизнест тааруухан үзүүлэлт гарч ирдэг. Тиймээс онгоцны ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах, иргэний нисэхийн салбарт агаарын харилцаанд оруулах өөрчлөлтүүдийнталаар бид нэлээд эрчимтэй ярьж байна. МИАТ компани өнөөдөр дандаа мухар нислэгүүд хийж байгаа. Бусад авиакомпаниудтай кодшэйр хийх замаар нислэгийн замыгуртасгах, тарифаа уян хатан болгох, ашиг орлогоо нэмэгдүүлэх, алдагдлаа багасгах шаардлагатай байна. Зарим чиглэлүүдээр агаарын харилцааны хэлэлцээртээ өөрчлөлтүүд хийж эхлээд байна. Олон жил ярьж байгаа Туркийн “Туркиш эйрланс”, ОХУ- ын “Аэрофлот”-той хэлэлцээр хийж байна. ОХУ-ын зарим хотуудтай кодшейр хийж, хамтарч ажиллахаар “Аэрофлот” компанитай баримт бичигт гарын үсэг зурсан. ИНЕГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудал маань транзит заалтай боллоо. Энэ ондоо анх удаа транзит зорчигчид хүлээж авна гэж бодож байгаа. Энэ он МИАТ-ийн алдагдлыг бууруулах, үйлчилгээг сайжруулах, нислэгийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах жил болно. МИАТ-ийн хувьчлалыг олон жил ярилаа. Засгийн газар, УИХ олон удаа хэлэлцлээ. Тодорхой шийдэлд хүрсэнгүй. Ийм учраас яамны бодлогын төвшинд МИАТ-ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Стратегийн хөрөнгө оруулагч, стратегийн түншлэлийг бий болгох зорилгоор энэ асуудлыг энэ ондоо багтаагаад шийдэхийг зорьж байна. Энэ бол МИАТ олон улсад өрсөлдөх чадвартай болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь чухал нөлөө болох ёстой. Олон улсын ноухау дэвшилтэт технологи, хүний нөөцийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болох ёстой.



-Гэхдээ тусгаар улс л юм бол үндэсний агаарын тээврийн компанитай байх ёстой. Улс ч бодлогоор дэмжих ёстой байх?
 -МИАТ-ийг хувьчлаад, үнэгүйдүүлээд авчихъя гэсэн мянган цуглуулга явдаг. Зам тээврийн сайдын хувьд ч, зам тээврийн бодлогын үндсэн чиглэл ч МИАТ компанийг хувьчилж болохгүй гэж үздэг. Тийм учраас яамны бодлогын төвшинд МИАТ- ийн 51-ээс доошгүй хувийг концессын зүйлийн жагсаалтад менежментээр өгөх асуудлыг шийдүүлнэ. Ондоо багтаагаад шийдэхийг зорьж байгаа. Энэ бол МИАТ олон улсад өрсөлдөх чадвартай болох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад нь чухал нөлөө болох ёстой. Бид өнөөдөр хоёр хөршийнхөө нийслэлд шууд очиж чадаж байна.Гурав дахь хөршүүд болох Япон, Солонгос, Европ руу шууд нисч чадаж байна. Нэгд, үүнийг бид хадгалж ажиллах ёстой. Хоёрт, АНУ руу шууд нисдэг болох ёстой. Энэ зорилгын төлөө ч ажиллах нь миний хамгийн том зорилт. Цаашдаа дотоодын нислэгийг бүрэн шийдэх ёстой. Бүх аймгийг нислэгтэй болгож, сумдыг нислэгтэй болгох ёстой. Эдгээр ажлыг ярихад их том юм шиг мөртлөө шийдэхдээ тулбал хялбар шийдэгдэх боломжтой. МИАТ өнөөдөр чөдрийн ганц биш, уралдааны морь шиг байх ёстой.Улсад чөдөртэй, хонины морь шиг авиакомпани хэрэггүй. Харин олон улсад өрсөлдөж чадах хурдан ажнай л байх ёстой.
-МИАТ-д ажиллах менежментийн багаа ерөнхийд нь тооцчихсон уу?
 -Японууд хамтарч ажиллая гэж байгаа. Энэ дагуу менежментийн концесс зарлаж, Японы томоохон компаниудын консорциум байгуулагдсан байгаа.Японы Нарита нисэх онгоцны буудал тэргүүтэй дөрвөн компани Монголтой хамтран Хөшигийн хөндийн менежментийг хэрэгжүүлэхээр болж байгаа.Манайх өр төлбөрөө барагдуулж дуустал хамтарсан компани ажиллана. Тэр хугацаанд Японы тал 51, Монголын тал 49 хувийн харьцаатай байна гэж Абэ Ерөнхий сайдын айлчлалаар тохирсон. Өр төлбөр барагдуулж дууссаны дараагаар энэ концессын гэрээ дуусгавар болно.



 -Агаарын тээврийн салбарт гадаад талдаа ямар ажлууд төлөвлөж байгаа вэ?
 -Хятадтай манай улс нэлээд их хэмжээний газар нутгаар хиллэдэг. Зүүн өмнөд Азиас Европ руу чиглэдэг нислэгүүдийг Монголын нутгаар дамжин өнгөрүүлэх, тоог нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хамтарсан дүгнэлт гаргах ажлын хэсэг ажиллаж байна. Хятадын талын ажлын хэсэг энэ долоо хоногт Монголд ирж ИНЕГ-т ажиллана.Мөн Хятадын баруунаас зүүн чиглэлд нисдэг нислэгүүд, зүүнээс баруун тийш чиглэлийн онгоцууд Монголын нутгаар тойрч нисдэг.Энэ нислэгүүдийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэх, ингэснээр зай, цаг хугацаа, хөрөнгө хэмнэх, аюулгүй  байдлын төвшиндөө боломжийн гэж үзсэн учраас хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн бизнесээ үргэлжлүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлээд, хамтраад ажиллаж болох юм байна гэж үзсэн. Хятадын талтай дотоодын чиглэлийн хоёр ч нислэгийг Монголын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлж болох юм гэж харж байгаа.Нөгөө талаар Хятадын талтай манай улс агаарын коридорын зургаан хаалгатай. Сая Хятадад болсон уулзалтаар нэмэлт нэг хаалгаа нээе, энэ хаалгаар Зүүн Өмнөд Азиас Европ руу нисэж байгаа онгоцуудыг оруулъя гэж ярилцаж байгаа.
-Төмөр замын салбарт ямар ахиц дэвшил гарсан бэ?
 -Төмөр замын хувьд бид ганцхан төмөр замтай, УБТЗ түүнийг эзэмшиж байна. Ачаа эргэлтийнх нь 80 хувийг дотоодын тээвэр эзэлж байна. Санхүүгийн үүднээс аваад үзвэл төдийлөн ашигтай бус, зөвхөн амиа аргацаасан байдалтай явж байна. Төмөр замын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, үр ашигтай ачаа тээврийг нэмэгдүүлэхийн тулд ОХУ, Хятадын талтайгаа ажиллаж байна. Транзит тээврийг Монголын нутгаар нэвтрүүлэх тал дээр хоёр талтай зарчмын тохиролцоонд хүрч байна. 2015 оны сүүлээс эхлээд “Роснефть” кампанийн түүхий нефтийн транзит тээвэр эхэллээ. Ер нь жилдээ 3.2-оос 4 сая тонн түүхий нефть нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа. Цаашид транзит тээврээ бууруулахгүй улам бүр нэмэгдүүлэх ёстой. Ингэхийн тулд Монгол Улс, ОХУ, Хятад улсын транзит тээврийн хамтарсан компани байгуулъя гэдэг санаачилгыг бид гаргасан. Бичиг баримтаа боловсруулж, хоёр талд саналаа тавиад явж байна. Энэ оны нэгдүгээр улиралд багтаан хамтарсан компанийн асуудал дээрээ зөвшилцөнө. Хамтарсан компаниа байгуулж чадвал төмөр замын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, санхүүгийн чадамжийг өсгөхөд маш чухал алхам болно. Ачаа тээврийг нэмэгдүүлэхээс гадна УБТЗ-ын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадамжийг нэмэгдүүлнэ. Ойрын хугацаанд хөрөнгө оруулалтын асуудлыг үр ашигтайгаар шийдвэрлэхийг зорьж байна. Ингэхийн тулд олон жил яригдаж байгаа дохиолол холбооны системийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Энэ төсөл хэрэгжвэл нэвтрүүлэх чадамж доод тал нь 30 хувиар нэмэгдэх юм. Жилд нэвтрүүлдэг ачааны хэмжээ 36 сая тоннд хүрэх боломжтой. Одоо бол жилд 22-24 сая тонн ачаа нэвтрүүлж байгаа. Энэ хөрөнгө оруулалт хэрэгжчихвэл Улаанбаатар төмөр замын нэвтрэн өнгөрүүлэх чадвар нэмэгдэнэ. Нөгөө талаар бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжих бодлого барьж байна. Төмөр замын салбарт, Эрдэнэт Овоотын чиглэлийн 575 орчим км замын суурь бүтцийг барих ажлыг хувийн хэвшилд концессоор өгсөн. Уул уурхайн баялаг дээр түшиглэсэн, уул уурхайн нөөц баялгийг экспортлох, тээх зориулалтаар хийж байгаа ажил. Энэ концессын замаа цааш үргэлжлүүлээд ОХУ- ын Кызылтэй холбосон төмөр замыг бий болгоод хамтарсан байдлаар эзэмшиж ачаа тээврийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломжтой болох юм. Энэ төмөр замыг барьж байгуулбал жилдээ 30 орчим сая тонн нөөц баялгийг тээвэрлэнэ гэж харж байна. Өмнөд хөрш рүү болон ОХУ- аар дамжин далайн боомт руу тээвэрлэх боломжтой. Мөн бага хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажил Сэлэнгэд хийгдэж байна. Операторынх нь ажлыг ч хамтад нь шийдээд явна гэсэн чиглэл барьж байгаа.



-Улстөр, бизнесийн хүрээнийхний дунд нэлээд асуудал дагуулаад байгаа Гашуунсухайтын төмөр замын ажил юу болсон бэ. Энэ ондоо багтаад төмөр замаа гүйцээж тавьж чадах уу?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам олон жил яригдаж байна. Одоо зогсонги байдалд орчихоод байна. Энэ ажлыг ч бид энэ ондоо эхлүүлэхээр Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Үүнийг хамгийн түрүүнд уул уурхайтай холбох биш, төмөр замын бүтээн байгуулалтын ажил талаас нь харж, хөрөнгө оруулалтыг нь олох замаар хийж бүтээе гэж ярьж байна.
 -Зам, тээврийн салбарынхны ажлын гол үзүүлэлт нь авто замын бүтээн байгуулалтын ажлаас шалтгаалдаг. Эдийн засгийн хямралтай байсан өнгөрөгч онд авто замын бүтээн байгуулалт хэр урагшлав?
-Өнгөрөгч он санхүүгийн хувьд амаргүй жил байлаа. Гэхдээ авто замд хийсэн тооцоолол, өгсөн гүйцэтгэлээр өнгөрөгч онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 1000 гаруй км авто зам барьсан байна. Гүйцэтгэлээр нь тооцоход ийм. Зам барьж байгуулах ажил Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хийгдээд явна. Энэ онд хэд хэдэн томоохон замын ажил эхэлнэ. Концессийн гэрээгээр эхэлсэн замууд байна. Ховд- Увсын замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай явж байгаа гэсэн мэдээллийг сая өгч байна. Энэ онд Нисэхийн хурдны зам, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126 км, Тосонцэнгэл- Улиастай чиглэлийн 67 км, Тосонцэнгэл-Завхан чиглэлийн 114 км, Дорнодын 143 км замын ажлууд энэ ондоо багтаад дуусна. Мэдээж ийм том хэмжээний бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа болохоор хүн хүч, хөрөнгө мөнгө, техник төхөөрөмж шаардагдана. Үүнийг бид зохион байгуулж чадна.



 -Авто замчид, замын компаниуд гүйцэтгэлийнхээ санхүүжилтийг бүрэн авч чадсан уу?
-Гүйцэтгэл маш их хэмжээгээр дутуу байгаа. Ер нь бол Монголын авто зам барилгын салбарт ажиллаж байгаа мэргэжлийнхэн маш их сэтгэл зүтгэл гаргаж ажилласныг хэлэх хэрэгтэй. Өнгөрсөн оны ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 70 орчим тэрбум төгрөгөөр дутуу байна. Энэ юуг харуулж байна гэхээр, манай зам барилгын компаниуд өөрсдийн боломж бололцоогоор ажлаа гүйцэтгэж, замаа тавьсан гэсэн үг. Тийм учраас хувийн хэвшлийнхнээ дэмжих, хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг олгуулахын тулд салбарын яам шаргуу ажиллаж байна.
-Энэ онд хаана, ямар зам барих вэ?
-Энэ онд гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж байгуулах замын ажлууд байна. Баруун-Урт-Бичигт чиглэлд зам тавина. Энэ нь зөвхөн аймаг, хот хоорондын зам бус улс хоорондын зам болон хөгжих боломжтой. Энэ замыг хойшоо ОХУ-тай босоо тэнхлэгээр холбох зүүн чиглэлийн авто замыг барьж байгуулахыг зорьж байна. Энэ замаа дагасан Хөөтийн нүүрсний уурхайг түшиглэн Хөөт- Бичигт-Чойбалсан-Эрээнцав- Соловьевск гэсэн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах бодлогод анхаарлаа хандуулж ажиллана. Баруун босоо тэнхлэгийн тухайд Ховд-Өлгийн чиглэлийн 189 км замыг барьж байгуулах ажил эхэлж байна. Энэ ондоо багтаад ашиглалтад өгөх юм. Баруун босоо тэнхлэгийн зам олон улсын маршрутынх гэж нэрлэгдсэн ганц зам. Монголын нутгаар дамжуулаад хойд урд хөршийг холбосон стратегийн чухал зам юм. Мөн Замын-Үүд- Алтанбулаг чиглэлийн хурдны замыг олон улсын маршрутад оруулахаар ярьж байна.
-Авто замаа дагаад тээврээ ч бас хөгжүүлэх ёстой. Авто тээврийн тухайд?
-Авто тээврийн тухай гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг энэ онд байгуулна. Өнгөрөгч оны сүүлчээр манай яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны холбогдох газрын дарга нар Хятад, ОХУ-д нэлээд ажилласан гэж би дээр хэлсэн. Хэлэлцээрүүд ч хийсэн. Тэрэн дотроос гурван улсын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр их чухалд тооцогдох юм. Оны эхний хагаст гэрээгээ албажуулахаар тохиролцсон. Хятадын тал дэмжсэн, ОХУ ч нааштай хандана гэдгээ илэрхийлсэн. Улаан-Үдээс Тяньжин боомт хүртэл туршилтын тээвэр хийж эхлэх гэж байна. Гуравдугаар сараас эхэлнэ.Ажлын хэсгүүд ажиллахад тулгарч байгаа нэг бэрхшээл байна. ОХУ-ын тээврийн хэрэгсэл Монголын нутаг дэвсгэр дээр явах, Монголын тээврийн хэрэгсэл, жолооч нар Хятадын нутаг дээгүүр явахад төвөгтэй байгаа. Саяын уулзалт хэлэлцээрийн үеэр чиргүүлийн дамжин өнгөрөх тээврийг эхлээд хийе гэж ярилцсан. Өөрөөр хэлбэл, ОХУ- ын машин Улаан Үдээс ачаагаа Улаанбаатарт авчирч, эндээс Монголын тээврийн хэрэгслүүд Эрээнд хүргэж өгөх, Хятадын тал Эрээнээс ачаагаа авах байдлаар тээвэрлэлт хийж туршъя гэж ярьж байна. Гэрээ албажсаны дараа ямар журмаар тээвэрлэх нь тодорхой болох юм.
-Далайд гарцгүй Монгол Улсын хувьд далайн тээврийг хөгжүүлнэ гэдэг бас л чухал асуудал. Сингапурт Монголын хөлөг онгоцны бүртгэл компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа вэ?
-Далайн тээвэр гэдэг бол олон улсын бизнес болчихсон. Тээвэр гэхээсээ илүү харилцаа юм. Сингапурт манай улсын хамтарсан компанийн хэлбэрээр далайн тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд Солонгосын далайд, тус улстай хамтарч далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр хамтарсан компани байгуулаад байна. Америк болон бусад улстай далайн тээвэрт хамтрахаар ярьж байна.
-Танай яаманд төрийн өмчит, төсөвт үйлдвэрийн хэд хэдэн томоохон газар, агентлагууд харьялагддаг. МИАТ, Авто тээврийн үндэсний төв гэхчлэн байгууллагууд байна. Одоо Өмчийн хууль УИХ-аар орох гэж байна. Салбарын яам энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ?
 -Зам, тээврийн яамны онцлог гэж байна. Нэгдүгээрт, маш том салбар. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхний тоо маш их. Зохицуулалтын шинжтэй үйл ажиллагаа давамгайлдаг. Хууль дүрэм журмыг чамбайруулж, чанаржуулах шаардлага их байна. Манай салбарын үйл ажиллагаа хойд урд хөрштэй ямар нэгэн байдлаар холбогдож хөгжих учиртай. Хоёр хөрштэйгөө хэдийчинээ улстөр, санхүү, бизнесийн харилцаа сайн байна, төдий чинээ энэ салбарын үйл ажиллагаа сайжирч, үр өгөөж нь нэмэгдэнэ гэж үзэж байна. Харилцааг сайн байлгах үүрэг ч биднийх. Бодлогын хувьд шинэчлэл хийх цаг үе нь ирсэн байна. Монгол Улсын Их Хурал Өмчийн хууль гаргах гэж байна. Өмчийн хуулий

  • Шинэ
  • Их уншсан