Мария Шараповагийн тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасав


Талбайн теннисний супер од Мария Шарапова сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож, дуулиан тарьсан билээ. Тухайн үед Мария Шарапова мельдонийг 10 гаруй жил хэрэглэснээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг. Тэгвэл Олон улсын талбайн теннисний холбоо /ITF/ өчигдөр хуралдаж, түүний тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хассан байна. Ийнхүү тэрбээр 2018 оны нэгдүгээр сар хүртэл тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ. М.Шарапова ITF-ын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж, Олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаа мэдэгдсэн байна.

  • Шинэ
  • Их уншсан