Хүүхдийн зуслангуудын дундаж үнэ 140-170 мянган төгрөг байна


2016 оны зургаадугаар сарын 7-ны өдөр ажлын хэсэг хуралдан нийт 24 зуслангаас 19 зуслан үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, таван зуслан буюу Сэлбэ, Солонго зуслангууд сургалтын зориулалтаар, Хандтгайт, Хөгжилтэй англи хэл, Хөдөлмөр зуслангууд өөрсдийн хүсэлтээр үйл ажиллагаа явуулахгүй гэсэн байна.

Зөвшөөрөлтэй зуслангууд:
1. Найрамдал
2. Нарс
3. Нарлаг
4. Галакси
5. Ундраа
6. Жавхлант
7. Маргаашийн хөгжил
8. Янзага
9. Чухаг
10. Хайрын билэг
11. Цоглог
12. Мөрөөдөл
13. Цагааннуга
14. Шонхор
15. Мөрөөдөл
16. Өгөөмөр
17. Тэмүүлэл
18. Од /Халамж асрамжийн хүүхдүүд амардаг/
19. Хараацай /Халамж асрамжийн хүүхдүүд амардаг/.
Түүнчлэн “Жавхлант”, “Нарс”, “Нар­лаг”, “Маргаашийн хөгжил”, “Шон­хор”, “Мөрөө­дөл” зэрэг зуслангууд энэ сарын 15-ныг хүртэл бүртгэл явуулаад, хүүхдүүдээ хүлээж авна. Бүртгэлийг Улаанбаатар чуулгын байранд байрладаг нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т хийж байгаа бөгөөд үнэ ханшийн хувьд дундаж үнэ 140-170 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, ”Нарлаг” 160, “Нарс” 170, “Жавхлант 165, “Мөрөөдөл” 165 мянган төгрөгөөр долоо хоног амрах боломжтой. “Шонхор” зуслангийн хувьд өдрийн 23-25 мянган төгрөгийн үнэ ханштай байгаа юм. Зуслангийн бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  www.child.gov.mn  сайтаас авах боломжтой.

С.ЭНХ

  • Шинэ
  • Их уншсан