Ой тогтоолтын тамирчид 22 медаль хүртэв


Малайз улсын Пенанг хотод зохион байгуулсан Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж  Монголын баг тамирчид 22 медаль хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараа сорин өрсөлдлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун ухааны академийн 13 тамирчин /дунд насны ангилалд ес, бага насны ангилалд дөрөв/ багш дасгалжуулагч Б.Баасандоржийн хамт оролцсон юм. Бага насны ангилалд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ /анх удаагаа олон улсын тэмцээнд оролцож байгаа/ "Abstract Images" төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн өсвөр насны ангилалд Их мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж, хоёрдугаар байрт БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрт М.Төгөлдөр нар тус тус шалгарлаа.

  • Шинэ
  • Их уншсан