“Рио-2016”-гийн медалийг танилцуулав


 "Рио-2016” зуны Олимп болон Паралимпийн наадмыг зохин байгуулагчид Рио-де-Жанейрогийн Олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэн болох "Barra Olympic Park" -т тус наадмын медалиудыг дэлгэн үзүүлжээ. Олимпийн медалийн нэг талд Грекийн ялалтын бурхан Никагийн дүрс байгаа бол нөгөө талд нь "Рио 2016” Олимпийн лого болон түүнийг тойруулан эртний Грекийн ялалтын бэлгэ тэмдэг болох лаврын навчин хэлхээг дүрсэлсэн байна. Харин Паралимпийн медалийн нэг талд брайл шрифтээр Олимпийн спортын төрлүүдийг бичжээ. Зуны Олимпийн үеэр нийт 2488, Паралимпийн 2642 медалийг тамирчдад гардуулах юм байна.
С.ЭНХ

  • Шинэ
  • Их уншсан