Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа Эрик Келлитэй хийнэ


Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, МУГТ Ж.Нарантунгалагийн ээлжит тулааны тов гарчээ. Тодруулбал, тэрбээр URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппиний тамирчин Эрик Келлитэй БНХАУ-д ирэх сарын 2-нд тулалдахаар болжээ. Э.Келли мэргэжлийн дэвжээнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан байдаг аж. Тэгвэл  “Чингисийн цавчилт” хочит, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хамгийн сүүлд Бокү Коотэцүтэй тулалдаж ялсан юм.

Г.БАЯР

  • Шинэ
  • Их уншсан