Б.Болорцэрэн: Би нүүж явна


Урвасан амрагаа би мартахаар
Бусдын сэтгэл рүү дүрвэж явна
Урт холын замд нутаггүй
Бүсгүй заяагаа нүүлгэж явна
Бул чулуу шиг гомдолоо
Бууцан дээрээ орхиод
Бурханы зурсан замаар
Бууриа нэг сэлгэж явна
Нөмгөн бүсгүйд ахадсан
Нүүдлийн ачаа хүнд гэлээ ч
Итгэлээ идээ шиг бариад
Инээгээд угтах нь хэн бол
Таамаг төдий амьдралаа үүрээд
Тааж мэдэхгүй ирээдүйн зүг
Тас гэдийсэн замаар би
Танихгүй нутаг руу нүүж явна
Б.Болорцэрэн

  • Шинэ
  • Их уншсан