Б.Мөнх-Оргил: Амьдрах яасан хэцүү юм бэ


Аз жаргалаа олтолоо хэцүү
Олсоныхоо дараа бүр хэцүү
Амьдрах яасан хэцүү юм бэ?

Дурсамж бүтэтлээ хэцүү
Бүтээсныхээ дараа уйлах хэцүү
Дурлах яасан хэцүү юм бэ

Ханьтайгаа учиртлаа хэцүү
Учирсаныхаа дараа уучлах хэцүү
Хайрлах яасан хэцүү юм бэ

Эвдрэлцээд эвлэртлээ хэцүү
Эвлэрсэныхээ дараа мартах хэцүү
Итгэх яасан хэцүү юм бэ

Гоочилсоноо ухаартлаа хэцүү
Ухаарсаныхаа дараа харамсах хэцүү
Гомдоох яасан хэцүү юм бэ

Гунигаас өндийтөлөө хэцүү
Өндийснийхөө дараа бөхийх хэцүү
Гуйх яасан хэцүү юм бэ

Гэрээ санатлаа хэцүү
Санасаныхаа дараа очитлоо хэцүү
Гэмших яасан хэцүү юм бэ

Аз жаргалаа олтолоо хэцүү
Олсоныхоо дараа бүр хэцүү
Амьдрах яасан хэцүү юм бэ?

Б.МӨНХ-ОРГИЛ
2016.08.28-нд

  • Шинэ
  • Их уншсан