О.Орхон: Дэлхийг долоо хоногийн дотор тойрчихоод ирэх үе ч байна

Банк   яг л хөлбөмбөг  шиг. Учир   нь   энэ  бол   багийн   тоглолт.  Эцэс төгсгөлгүй их өрсөлдөөн дунд цаг хугацаа, мэдээллийн хурдтай уралдаж ажилладаг   банк,   санхүүгийн   салбарт   О.Орхон   захирлын   цаг   хэдийнээ хэлжээ.   Түүний   хувьд,   өнгөрсөн   19   жил   ажил,   амьдралын   зүг   чигээ тодорхойлж,  мэдлэг, туршлага, удирдан манлайлах ур чадвараа сорьсон үеүд байлаа. Харин одоо Монголын урдаа барьдаг мэргэшсэн банкируудын нэг, шилдэг удирдагч, олон улсын банк, санхүүгийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн   авангард   тоглогч   О.Орхон   дараагийн   20   жилийн   түүхэээхэлж   байна.   Улаанбаатар   хотын   унаган   иргэн,   тооны   хичээлд   гойд дуртай жаалхүү хожим нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал,Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллах болсон нь түүний амьдралын нэгээхэн түүх. “Би ер нь уйтгартай талдаа хүн шүүдээ.   Сельфидэж   ч   мэдэхгүй.   Харин   ажилдаа   их   дуртай.   Дуртай   ажлаахийхээс өөр жаргал хаа байх вэ” хэмээн өөрийгөө товчхон тодорхойлсон О.Орхон захиралтай ярилцлаа.
 
-“Надад чөлөөт цаг гардаггүй” гэж та хэллээ. Ийм хариултыг өөрийгөө завгүйбайлгадаг, бүр цаг, минут тутамд ажлаар дардаг, тэр хэрээр амжилтын амтыг мэдэрч, ихээхэн таашаал авдаг хүмүүсээс л сонсох болов уу. Гэхдээ яагаад тэр вэ?

-Банкир хүний ажлын онцлог юм даа. Хүмүүстэй байнга уулзаж  мэдээлэл авна.Тэрхүү мэдээлэлдээ тулгуурлаж хамтын шийдвэр гаргана. Мэдээж хэрэг, оновчтой шийдвэр гаргахын тулд ойр ойрхон хуралдана. Бусад аж ахуйн нэгжүүдийг бодволбанк дотроо их нарийн бүтэцтэй. Эрсдэлийн болон хөрөнгийн удирдлага, санхүү,бүртгэл, хууль хяналт гэхмэтчилэн маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Тийм учраас хүмүүсийн саналыг сонсож, удирдлагын багийн хүрээнд шийдвэрээгаргадаг юм. Энд нэг зүйлийг хэлэхэд, олон улсын зах зээлийн мэдээлэл тодорхойхэсэгт л нөлөөлнө. Валют, хувьцааны ханш, эдийн засгийн ерөнхий байдал, хөршорнуудын зүгээс гаргаж буй эдийн засаг, санхүүгийн томоохон шийдвэрүүд МонголУлсад болон банк, санхүүгийн салбарт хэрхэн нөлөөлөх эсэхийг л харна уу гэхээсбиш айхтар нарийн ажиглах шаардлага байдаггүй. О.Орхон гэдэг банкирийн тухайдгэвэл,  өглөөнөөс   орой болтол хуралддаг  гэж   хэлж болно. Заримдаа банкныхаадотоод хурлыг хийдэг бол Монголын банкны холбоо, Эдийн засгийн зөвлөл зэрэг олон   байгууллагад   өөрсдийнхөө   дуу   хоолойг   илэрхийлж   хувь   нэмрээ   оруулахшаардлага гардаг. Үүнээс гадна гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, Монголыг сонирхож   байгаа   хүмүүс,   харилцагчдадаа   заавал   цаг   гаргана.   Ер   нь   банк   ихсонирхолтой салбар шүү дээ. Өдөр бүр шинэ нөхцөл байдал үүсч, гадаад орчин ч өөрчлөгдөж байдаг учраас аливаа зүйлийг урсгалаар нь явуулаад байж болдоггүй.Нэг   ёсондоо,   банкны   ажил   эцэс   төгсгөлгүй   үргэлжилдэг.   Хэзээ   ч   дуусна   гэжбайдаггүй.  Завсарлах   л   юм  бол асар  их   мэдээллээс   хоцорно.  Тийм   учраас   бисүүлийн хэдэн жилд огт амраагүй. Амрах зав ч гардаггүй тул “Надад чөлөөт цагбайдаггүй” гэж хэлсэн юм. Манай банк гадаад харилцаа сайтай, олон улсын захзээл   дээр   бонд   гаргадаг   учраас   хөрөнгө   оруулагчидтай   байнга   уулзаж,   банк,санхүүгийн   чиглэлээрх   олон   улсын   чуулга   уулзалтад   эх   орноо   төлөөлөноролцохоор хилийн чинад руу их явдаг. Эргээд ирэхэд намайг завгүй байлгадаг ихажил маань угтдаг даа.

 -Амьдралынхаа   талаар   сонирхолтой   статистик   гаргаж   байв   уу.   Тухайлбал, 2015 онд хэчнээн хоногийг онгоцонд өнгөрүүлсэн бол?

-Өнгөрсөн   оныхыг   тооцож   үзээгүй.   Харин   2007   онд   гадаад   паспортын   мааньхуудсууд дуусахад санамсаргүй тоолсон юм. Тэгэхэд 200 гаруй хоногийг онгоцонд, бас гадаадад өнгөрүүлсэн байсан. Ер нь жилд 1-2 сарыг холын замд өнгөрүүлдэг.Худалч хүнд бараг такси барьж байгаа юм шиг онгоцноос буунгуутаа уулзалтуудаа шууд   хийж,   шөнийг   онгоцонд   өнгөрүүлээд   долоо   хоногийн   дотор   дэлхийг тойрчихоод ирэх үе ч байна. Ийм ачаалалтай байх мөч зөндөө.

-Таныг   Монголын   хамгийн   үнэтэй   уралдааны   машиныг   хөлөглөдөг   тухай уншаад “Экстрим спортоор хичээллэдэг байж магадгүй” гэж бодсон ч тэс өөр хариултыг сонслоо. Хааяа ч болтугай энэ их ажлаас өөрийгөө чөлөөлөхийг хүсдэггүй гэж үү?

-Мэдээж,   хүсэлгүй   яах   вэ.   Гэвч   боломж   гардаггүй   учраас   тэр   болгоныг   зарим зүйлээр нөхөх шаардлага гардаг. Уралдааны машины тухайд, хүмүүст гоё, баян чинээлэг харагдахдаа гол биш, түүнээс таашаал авч стрессээ тайлдаг гэх үү дээ.Хурдаа   авч   салхи   татуулан   давхихад   адреналин   маш   ихээр   ялгарч,   саад,бэрхшээлийг умартдаг. Манайхан “Феррари” гэхээр худалдаж авч дийлшгүй үнэтэй машин  мэтээр  ойлгодог  л  доо.   Гэхдээ   дэлхийд   алдартай   автобрэндүүдийн  нэг,олон улсын уралдаан, тэмцээнүүдэд голдуу түрүүлдэг сайн машин. Дотроо олон төрөл, үнэ нь ч янз бүр. Монголд миний машинаас үнэтэй машинтай хүн зөндөө байгаа. Харин Италийн “Феррари” гэдэг автобрэнд цөөхөн байдаг учраас хүмүүстсодон санагддаг болов уу. Монголчууд маань “Лексус 570” машин их унадаг. Ийммашин худалдан авах мөнгөөр “Феррари”-тай ч болж болно. Хэдэн жилийн өмнөнамайг энэ машиныг анх худалдаж авахад хүмүүс “Улаанбаатар хот зам муутайшүү   дээ.   Хөдөө   бол  явалтгүй  юм  байна”   гэж   байсан  бол  өнөөдөр   нийслэлийнмаань   зам   ямар   сайхан   болов,   дээр   нь   аймгууд   бүгд   засмал   замаархолбогдчихлоо.   Миний   хувьд,   “Феррари”-аараа   1000   км   замыг   туулж,   Хөвсгөлнуурын эрэг дээр очиж чадаж байна. Сайхан боломж л доо. Тэгээд ч би “Залуусмаань дуртай ажлаа хийж амжилт гаргаасай. Хүссэн үр  дүндээ хүрч сонирхсон машинаа худалдан авч чаддаг болоосой” гэж тэдэнд үлгэр дуурайл болохын тулдэнэ машиныг худалдан авсан юм.

 -Харин амжилтын оргил өөд “Феррари” шиг хурдтай гарч чадсан гэж боддогуу. Таныг Худалдаа, хөгжлийн банк гэдэг  энэ том айлын хаалгаар анх оржирэхэд угтаж авсан эрхэм хэн бэ?

-Тийм шүү. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад илүү хурдан дэвшсэн гэж боддог.Өнөөдөр   манай   үеийнхнээс   банк,   санхүүгийн   салбарт   манлайлж   яваа   олон залуучууд   байна.   Гэхдээ   энэ   том   байгууллагын   хувьд   харьцангуй   богинохугацаанд,   залуугаараа   оргилд   нь   хүрсэн   гэж   боддог.  Анх   1997   онд   сургуулиатөгсөөд   ирэхэд   манай   банкны   Ерөнхийлөгч,   тухайн   үед   Дэд   захирал   байсан Б.Мэдрээ   надаас   ярилцлага   авч,   сонгон   шалгаруулж   байсан.   Тэр   үеэс   хойш Б.Мэдрээ захиралтайгаа ажил, амьдралын салшгүй холбоотой болсон доо.

-1997 он. Таны хувьд, оюутны ширээнээс ажил, амьдралын талбарт анх хөл тавьсан, О.Орхон гэдэг брэнд банкирийн түүхийг бичиж эхэлснээ 20 жилийн дараа баяртайгаар эргэн дурсах мөч ирэх онд тохионо. Өнгөрсөн хугацаанд таны   амьдралд   тохиолдсон   хамгийн   аз   жаргалтай   үе,   бас   хамгийн   том мөрөөдөл, ялалт юу байв?

 -Худалдаа, хөгжлийн банкинд анх ажилд орсон тэр үеэс хойш өөрийгөө “Маш азтай хүн" гэж бодож, хувь тавиландаа баярлаж явдаг болсон. Анх ажилд орж байхдааэнэ том банкныхаа Гүйцэтгэх захирал нь болно гэж зүүдлээ ч үгүй, мөрөөдөө ч үгүйявлаа. 2006 онд гучхан настайдаа Улаанбаатар хотын банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш миний амьдралд хувь хүн болон банкирынхаа хувьд огцом өөрчлөлт   гарсан.   Мөн   өнгөрсөн   жил   Монголын   банкны   холбооны   Ерөнхийлөгчбуюу арилжааны банкны салбарынхаа тэргүүнээр итгэл үзүүлж намайг сонгосонд нь   банкууддаа   талархаж   явдгаа   хэлмээр   байна.   Ажил,   мэргэжлээрээ   олонд үнэлэгдэж, итгэлийг нь дааж яваа минь хамгийн том мөрөөдөл, ялалт юм даа.

-Ер   нь   банкирууд   хэр   нөхөрсөг  хүмүүс   вэ.  Улстөрчид   шиг   фракцилна   гэж байх уу?

-Банкирууд   маш   нөхөрсөг   хүмүүс   гэж   боддог.   Ажлынхаа   онцлогоос   хамаарч харилцагчидтайгаа   болон   хоорондоо   найрсаг,   соёлтой,   боловсон   харьцдагаас гадна бусдын үгийг их сонсож сурдаг. Нэгэн зорилгын дор нэгэн салбарт хамтран ажилладгийн   хувьд   тогтмол   уулзаж,   санаа   бодлоо   хуваалцаж,   дуу   хоолойгоо нэгтгэж   байдаг  хүмүүс.   Том,  жижиг гэж   ялгалгүй   бүх  банкны эрх  ашиг  нэгдмэл байдаг болохоор талцах, фракцилах шаардлага гардаггүй.

-Та энэ жил Давосын чуулга уулзалтад оролцсон уу?

-Тэгсэн.

-Арга   хэмжээ   өндөрлөсний   маргааш   сошиал   ертөнцөд   нэгэн   дуулиандэгдсэнийг   та   сонссон   байх.   Германы   сэтгүүлчийн   “Давосын   чуулгауулзалтын үеэр хөрөнгө оруулагчдын итгэлийг олох гэж цөхрөнгөө барсанорон бол Монгол” гэх үг орчуулгын хувьд алдаатай бөгөөд хэтрүүлэгтэйгээр ихээхэн газар авсан. Нөгөөтэйгүүр “Энэ арга хэмжээнээс ер нь ямар үр дүн гардаг юм бэ. Ийм их зардал гаргаж оролцох хэрэг байна уу” гэдэг шүүмжлэлч цөөнгүй байлаа. Гэлээ гээд дуулиан, шүүмжлэл хоёроос бодит байдал арай өөр байх л даа, тийм үү?

 -Давосын   чуулга   уулзалт   бол   хөрөнгө   босгох   ч   юм   уу,   хөрөнгө   оруулагчдыг цуглуулдаг арга хэмжээ биш. Харин дэлхийн улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий удирдагчид эдийн  засгийн хүндрэлүүдийг хэрхэн   шийдэх   вэ,  улс   төр,   нийгмийннөхцөл   байдал   бизнесийн   салбарт   яаж   нөлөөлж   байна   вэ,   үүнийг   эергээр шийдвэрлэх ямар боломж байх вэ зэрэг олон талт өндөр түвшний уулзалтуудыг хийдэг. Тийм учраас Монголын тал улс орноо таниулах, нэр хүндийг нь өсгөх, олон улсын бодлоготой хөл нийлүүлэх зорилгоор Давосын чуулга уулзалтад оролцдогюм. Зөвхөн манай улс гэлтгүй их гүрнүүдийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас эхлээд   хөгжиж   буй   орнуудын   удирдагчид   ч   гэсэн   шаардлагатай   гэсэн   яриа хэлэлцээ, уулзалтуудад оролцдог уламжлалтай. Монголын тал Давост “Монголын үдэш”-ийг олон жил зохион  байгуулж  байгаа. Энэхүү   арга  хэмжээг хүмүүс  сайн мэддэг, маш олон хүн ирж сонирхдог, нэг ёсондоо Давосын чуулга уулзалтын брэнд болчихсон л доо. Энэ жил л гэхэд оролцохоо мэдэгдсэн хүмүүсийн тоо 700 хүрч,дээд   амжилт   тогтоолоо.   Дэлхийн   эдийн   засгийн   форумын   үүсгэн   байгуулагч,ерөнхийлөгч Клаус Шваб “Монголын үдэш”-т гурван жил дараалан өөрийн биеэр хүрэлцэн ирж нээсэн. Ноён Клаус Шваб Монгол Улсын Ерөнхийлөгчтэй маш сайн харилцаатай. Тийм учраас Төрийн тэргүүний зүгээс улс төр, бизнесийн салбарын төлөөллүүдтэйгээ   Давосын   чуулга   уулзалтад   оролцож   улс   орноо   таниулах   нь ихээхэн үр дүнтэй. Хүмүүс элдэв дуулиан шуугиан гэхээс илүү ач холбогдлыг нь сайтар  ухаж   ойлгоосой.   Үүнээс  гадна   хөгжингүй   орнуудын   эдийн засгийн өсөлт удааширч байна. Хөгжиж буй улсуудынх дагаад уналтад орж байна. Зарим улсынх нь бүр хасах үзүүлэлтийг зааж эхэллээ. Дээр нь түүхий эдийн үнийн огцом уналт, Европ дахь дүрвэгсдийн асуудал, дэлхийн улс төрийн хямрал зэргээс шалтгаалж олон   улсад   цоо   шинэ   нөхцөл   үүсч   байгаа   талаар   Давост   ярилцсан.   Өмнөх жилүүдэд улс орнууд эдийн засгийн өсөлтөө дэмжихийн тулд банкууд нь зах зээлдих   хэмжээний   мөнгө   нийлүүлж   байсан.  Гэвч  үр   дүнд  хүрээгүй   учраас   энэ   жил цаашид яаж хөгжих ёстой вэ, эдийн засгаа бодох уу, аль эсвэл валютын ханш,дотоод нөхцөлөө илүү анхаарах уу гэдэг талаар түлхүү ярилцлаа. Монгол Улсын хувьд, өмнөд хөрш маань ямар бодлого явуулах вэ, эдийн засгаа хэр хугацаанд сэргээх   вэ   гэдэгтэй   уялдуулж   стратегиа   тодорхойлох   шаардлагатай.   Дэлхийн удирдагчид   Давост  жилд   нэг   удаа   цугларч,   энэ   тухай   илэн   далангүй  ярилцдаг учраас ач холбогдол өндөртэй арга хэмжээ л дээ.

-“Хоёр хөрш нь бар шиг хүчирхэгжиж байхад монголчууд муур шиг “унтаж”байна”   гэх хоржоонтой   үг   байх юм.   Ортой л   доо.   Нээрэн  бид   яагаад ийм удаан байна вэ. Овсгоогүйнх үү, эв нэгдэлгүйнх үү?

 -Овсгоогүй, эв нэгдэлгүй гэдэг нь  хоёр өөр утгатай үг. Ний нуугүй   хэлэхэд, бидтуршлагагүй байгаа нь маш том алдаа. Гэхдээ сүүлийн хэдэн жилд өөрсдийнхөө алдаан   дээр   суралцдаг   болсон.   Харамсалтай   нь   улс   орнууд   энэ   байдлыг   альхэдийнэ туулж өнгөрүүлээд бодлого, эрх зүйн түвшинд асуудлаа шийдчихсэн шүүдээ. Улс төрийн тавцнаа зөвхөн Монгол гэлтгүй бусад улсад ч гэсэн олон ургальч үзэл  бий. Олон улс   одоо  ч   нэгдсэн   шийдэлд  хүрч чадаагүй асуудлууд цөөнгүй байна. Энэ мэт нөхцөл байдлаас харахад, нэгдүгээрт, туршлагагүй, хоёрдугаарт,овсгоогүй, гуравдугаарт, ирээдүйдээ хэт их найдсан, бодлогоо маш удаан явуулсан гэх мэтчилэн   алдаа   их   гарсан.   Дээр   нь   хурд   их   дутлаа.   Хэдийгээр   хүмүүс “Сонгуулийн дөрвөн жилд юу ч хийж амжихгүй байна” гэж гомдоллодог ч энэ бол маш урт хугацаа. Дэлхийн улс орнууд яг ийм хугацаанд сэхэж, сэргэж байна. Зарим нь унаж ч байна. Ер нь дөрвөн жил гэдэг бүхэн бүтэн хямрал нүүрлээд өнгөрөх хугацаа   шүү   дээ.   Монголчууд   маань   асар   хойрго   хандаж,   шийдвэрлэхгүй   цагалдсанаас   болж   олдсон   боломжуудаа   алдчихаад   байгаа.   Судлаад   л   яриад   лбайсан. Гэвч ажил хэрэг болгоогүйн улмаас зарим боломжийг ойрын арван жилд дахиж олохооргүйгээр алдлаа.

-Тодорхой хэлж болох уу. Зогсоо зайгүй улстөржилт дунд бид ямар боломжоо алдав?           

 -Ганц, хоёр жишээ хэлье л дээ. Оюутолгойн эхний үе шатны хөрөнгө оруулалтыг дундаа 3-4 жил завсарлалгүйгээр түүхий эдийн үнийн дээд үед хийсэн бол байдал ямар байх байв. Харамсалтай нь одоо үнийн өсөлт уруудсаар ёроолдоо тулчихлаа. Хэрэв Оюутолгой дээр ямар ч завсарлага авалгүйгээр өдийд ашиглалтад оруулсанбол яах байсан юм. Энэ том төслийг дагаж бий болох байсан ажлын байрууд, ашиг,орлого, татвар зэргээс хэр хэмжээний хөрөнгө мөнгө олох боломж алдсанаа хэн нь ч тооцохгүй байна. “Тавантолгойг олон улсын зах зээлд үнэлж гаргая” гэж ярьж байсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед нүүрсний үнэ маш өндөр байсан учраас энэ компанийг   олон   улсын   зах   зээлд   10   тэрбум   ам.доллараар   үнэлж   гаргах   тухай асуудлыг хөндөж л байлаа. Тэр ч атугай Монголын иргэд 10 хувь, компаниуд 10хувийг нь эзэмшихээр байсан шүү дээ. Тэгэхэд олон улсын зах зээлд гаргасан бол монголчууд хоёр тэрбум ам.долларын өртөг бүхий өмчтэй болох боломж байлаа. Дээр нь бүх дэд бүтцээ барьж дуусгаад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх байсан юм. Бид үүнийг хамтраад   хийж   чадсан бол нүүрсний   үнэ  хэдий   унасан   ч өртгийн хувьд Австрали,   Канад   зэрэг   улсыг   “цохиод”   Хятадын   хойд   бүсийг   дангаараа   атгах боломжтой байлаа. Гэвч өнөөдөр тэр тухай ярьж мөрөөдөөд ч хэрэггүй болчихлоол   доо.   Тухайн   үед   дэлхийд   хэдэн   тэрбум   ам.доллараар   үнэлэгдэж   байсан компаниудын үнэ хэд дахин унасан, компанийнх нь үнэлгээ бүр доошилж, өрөөтөлж барахааргүй байдалтай байна. Энэ байдал хэзээ сэргэх вэ, сэргэсэн ч гэсэн хуучин   түвшиндээ   очих   уу   гэдэг   нь   эргэлзээтэй.   Манайхан   ихээхэн   том боломжуудыг алдсан ч хариуцлага хүлээдэггүй. Бурууг бусдаас хайдаг жишгээрээ“Хятадад  нүүрлэсэн   хямрал,   дэлхийн  эдийн   засгийн   өсөлтийн   удаашрал   үнийн уналтад   нөлөөллөө”,   аль   эсвэл   “Гадаадын   компаниудтай   гэрээ   хийхдээ   буруу хийсэн” гэх мэтээр өөрсдийнхөө алдааг өрөөлд тохдог. Та ч бас бодоод үзээрэй.“Бид өнгөрсөн хугацаанд боломжоо ашигласан бол өдийд ямар байх байсан бэ”гэж. Тэнгэр, газар шиг зөрүү гарна.

 -Таны   хувьд,   олон   улсын   хөрөнгийн   зах   зээл,   санхүүгийн   салбарт Монголынхоо нэрийг гаргаж яваа туршлагатай, чадварлаг тоглогч. Гадаадынхөрөнгө оруулагчдыг үргээсэн буруутныг хайх “уралдаан” ид өрнөж байна. Харин тэд бидний тухай юу гэж ярьж байна вэ?  

-Монголын   компаниудын   олон   улсын   зах   зээл   дээрх   үнэлгээ,   Засгийн   газрынбондуудын   үнэлгээнүүдээс   тэдний   дүгнэлт   харагдаж   байгаа.   Үнэнийг   хэлэхэд, бидэнтэй   уулзаж   ярилцдаг   гадаадын   хөрөнгө   оруулагчдын   итгэл   алдарсан. Засгийн   газраас   2012   онд   “Чингис”   бондыг   гаргаж   байхдаа   “Бүх   том   төслөө урагшлуулна. Дэд бүтцээ энэ хөрөнгөөр барьж байгуулна. Засгийн газар 1.5 тэрбум ам.долларын бондоор том төслүүдийнхээ гуравны нэгийг санхүүжүүлж, үлдсэнийг нь   гадаад,   дотоодын   хувийн   хэвшлийн   хөрөнгө   оруулалтаар   хэрэгжүүлнэ.Үндсэндээ   1.5   тэрбум   ам.доллараар   бид   4-5   тэрбум   ам.долларын   хөрөнгө оруулалтыг   улсдаа   хийнэ.   Ингэснээр   Монгол   Улсын   өрсөлдөх   чадвар   эрсдээшилнэ”   гэж   хөрөнгө   оруулагчидтай   уулзахдаа   хэлж   байсан.   Тийм   учраас гадаадынхны   сонирхлыг   татаж,   15   тэрбум   ам.доллар   буюу   “Чингис”   бондын мөнгөнөөс арав дахин их хөрөнгө оруулалтын санал ирж байлаа. Тэр үеэс хойш бараг дөрвөн жил өнгөрлөө. Сонгууль эхлэхэд хэдхэн сар үлдсэн байхад бид алийг нь   ч   хийсэнгүй.   Нэгдүгээрт,   амласнаа   биелүүлээгүй.   Хоёрдугаарт,   хийх   гэжоролдсон ажлууд нь улс төрийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдсөн. Энд зөвхөн Тавантолгойн талаар яриагүй шүү дээ. Тавдугаар цахилгаан станц, төмөр замын тендерүүд   зэрэг   Монголд   хийж   болохуйц,   гадаадын   хөрөнгө   оруулагчдын сонирхлыг татахуйц төслүүд бүгд л олон янзаар хувирлаа. УИХ, Засгийн газрын шийдвэрүүд тогтвортой байдаггүй, “За, одоо л Монгол Улс шийдвэрээ гаргачихлаа. Болчихлоо” гэдэг итгэл дөнгөж төрөнгүүт дахиад л эргэлзээ төрүүлмээр үйл явц өрнөж эхэлдэг. Түс тас оновчтой шийддэггүй, эцэс төгсгөлгүй маргаан дагуулдгаас болж гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэхгүй байна. Яах вэ, уулзаж ярилцахад тэд “Бид ойлгож байна. Танай улс стратегийн хувьд байрлал сайтай. Хүмүүс  нь  ур   чадвартай,  ажилсаг.  Монгол  орон байгалийн   баялаг  ихтэй,   өргөн боломжтой,   нээлттэй,   ардчилсан   улс.   Хамги

  • Шинэ
  • Их уншсан