Б.Мөнх-Оргил: Тэнэгхэн минь дээ, тэнэгхэн минь
Тэнэгхэн минь дээ тэнэгхэн минь
Тэвчээрийг минь бардаг ухаантан минь
Ухаантан минь дээ ухаантан минь
Уурыг минь мартуулдаг тэнэгхэн минь
Гомдохоороо дуугаа хураадаг эрххэн минь
Гомдолоо нуугаад инээж чаддаг бэрххэн минь
Хилэгнэхээрээ тэнгэр шиг хувьсганадаг үүл минь
Хэлж чадахгүй дотроосоо нурдаг уул минь
Дараа гэдэг үг дараа ч бас байдаг юм
Дандаа ухарч явсаар харамсал дунд үлддэг юм
Хожим гэх үг хожим нь ч бас хэлэгддэг юм
Хойшлуулж явсаар хүмүүс хоосон зүүдтэйгээ үлддэг юмаа
Б.МӨНХ-ОРГИЛ
2016.10.10-нд

- Шинэ
- Их уншсан

Улсын 3-р эмнэлгээс үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтэнүүдийг ЧАДАВХЖУУЛЖ байна
2022.05.28-19:35:02
Өмнөговь аймгийн иргэдийн эрэмбэлсэн 12 ажлыг Засгийн газар шийдвэрлэхээр боллоо
2022.05.28-12:07:22
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төвтэй хамтарсан уулзалт зохион байгууллаа
2022.05.27-19:50:42