Монгол Улс аюулгүй орны жагсаалтын 69-т багтжээ


Дэлхийн эдийн засгийн форумаас аюулгүй орны жагсаалтыг нийтэлжээ. Жагсаалт гаргахдаа тухайн улс орны гэмт хэргийн гаралт, алан хядлага, терроризм, хүн амын хууль эрхийн байгууллагад итгэх итгэл, цэрэг цагдаагийн байгууллагууд нь ард иргэдээ аюул заналхийллээс хэрхэн хамгаалдаг зэргийг харгалзан үздэг байна. Жагсаалтад 141 улс багтсанаас Финлянд, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Исланд, Австри улсууд тэргүүлсэн бол Йемен, Колумби, Нигери улсууд сүүл мушгилаа. Монгол Улс 69 дугаар байрт багтсан бол ОХУ 126-д эрэмбэлэгджээ.

  • Шинэ
  • Их уншсан