“Шэньжоу 11” хөлгийг амжилттай хөөргөжээ



 “Шэньжоу 11” хөлгийг Ганьсу муж дахь Жючуаний сансрын төвөөс Бээжингийн цагаар өчигдөр 07.30 цагт амжилттай хөөргөлөө. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, хөлөг хөөрснөөсөө хойш 575 секундын дараа тойрог замд амжилттай холбогдож, сансрын нисэгч 50 настай Цзин Хайпэн, 37 настай Чэнь Дун нар судалгааны ажлаа эхэлсэн байна. Төлөвлөгөө ёсоор, “Шэньжоу 11” сансрын хөлөг тойрог замд байрлах хугацаандаа “Тяньгун 2” сансрын орон зайн лабораторитой холбогдон техникийн туршилт хийх аж. Ингэснээр Хятадын сансрын нисэгчид сансарт урт хугацаанд ажиллах боломж бүрдсэн юм. Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян, Төв хорооны нарийн бичгийн даргын нарын газрын дарга Лю Юньшань нар сансрын хөлөг хөөргөх үйл ажиллагаанд оролцож, баяр хүргэжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан