Розмарин үс бууралтахыг удаашруулна


“Миний үсэнд тохироод байх шиг байна.” Энэ бол бидний шампунь сонгохдоо хэлдэг нийтлэг үгс. Өөрөөр хэлбэл бид доторх найрлагыг нь тоож хардаггүй гэсэн үг. Шампунь үйлдвэрлэгчид нефтийг нэрж гаргасан синтетик найрлагатай тосыг бүтээгдэхүүдээ хэрэглэдэг ч тэр нь хүн бүхэнд тохироод байдаггүй. Харин эмийн ургамлын хандыг үс эрүүлжүүлэх, гялтгануулах, хаг арилгах, чийгшүүлэх зорилгоор ашиглаж болно. Эдгээр ургамлыг буцалгаж хандлаад хэрэглэдэг шампуньдаа нэмээд үзээрэй.

Жожобагийн тос.

Калифорни, Аризона, Мексикийн зарим хэсгээр ургадаг жожобагийн ургамлаас гаргаж авдаг бөгөөд Индианчууд хэдэн зуун жилийн турш үсийг чийгшүүлэх, ургуулахад ашигласаар ирсэн. Энэхүү тос нь хуйхнаас ялгардаг тостой ижил бүтэцтэй байдаг.

Гааны тос.

Энэхүү тосноос хэдэн дуслыг хуйхан дээрээ түрхсэнээр үсний сүвнүүдэд шингэж, ургалтыг түргэсгэдэг. Хуйхаа сэргээхийн тулд гурван халбага усыг гурван дусал тостой хольж хуйхандаа иллэг хийх хэрэгтэй.

Лавандагийн тос.

Гадар дундын тэнгисээс гаралтай ч одоо дэлхийн өнцөг булан бүрт ургуулдаг болсон. Лавандаг үс халзрахаас сэргийлэх, шинэ үс ургуулахын тулд ашиглах нь элбэг. Мөн бактерийн эсрэг найрлага нь хуйхыг үрэвслээс хамгаалж, тайвшруулж, үсийг хөвсийлгөж, хагийг эмчилдэг.

Халгай, ганга өвс.

Эмчилгээ болон гоо сайхны зориулалтаар хэрэглэдэг эдгээр ургамал нь үсний уналтыг зогсоож, ургалтыг түргэсгэдэг.

Даливс өвсний үндэс.

Үсийг нөхөн сэргээхэд хамгийн чухал найрлагуудын нэгд тооцогддог бөгөөд загатнааг арилгаж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн хуйханд нэн шаардлагатай өөхлөг тосыг өгч, үсний нарийслыг багасгаж, нөхөн сэргээдэг.

Розмари.

Үс бууралтахыг удаашруулж, хуйхны цусны эргэлтийг сайжруулдаг. Түүний хандтай усаар үсээ өдөр тутам зайлбал үсний өнгө сэргэнэ.

Ялангуяа хар, бараан өнгийн үсний өнгийг маш сайн тодруулдаг.

Зуун настын ханд.

Шинэ үс ургалтыг нэмэгдүүлэн, цахилгаанжилтыг багасгадаг байгалийн гаралтай хамгийн сайн ангижруулагч юм.

Хус модны навч.

Хуурай, загатнасан хуйхыг эрүүлжүүлнэ.

Чихэр өвс.

Үс уналтыг эрчимтэй эмчилдэг давуу талтай.

Яншуй.

Найрлаганд нь байдаг төмөр, С аминдэм нь үсийг эрүүл , бат бөх байхад тусалдаг.

  • Шинэ
  • Их уншсан