Шинэ загварын “Macbook Pro”-г танилцуулна


Технологийн тэргүүлэгч “Apple” компани “Macbook Pro” зөөврийн компьютерийн шинэ загварыг энэ сарын 27-нд танилцуулахаар болжээ. Компани байнгын үйлчлүүлэгчддээ шуудан илгээж, шинэ загварыг танилцуулах арга хэмжээнд урьсан бөгөөд урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна. Илүү нимгэн, илүү хүчирхэг болсон уг зөөврийн компьютерийн шинэ загвар IPhone 7, IPhone 7 Plus гар утас шиг чихэвчний оролтгүй байж магадгүй гэнэ. Түүнчлэн 13, 15 инчийн сонголттой бөгөөд мэдрэгчтэй дэлгэцтэй, USB Type-C холболттой, OLED нягтаршилтай байх аж. Уг загварын хамгийн онцгой шинэчлэл нь компьютерийн гар тунгалаг өнгөтэй болох юм байна.

А.Даваа

  • Шинэ
  • Их уншсан