Б.Мөнх-Оргил: Түгшүүрт шүлэг


Ганц биеэрээ гунигийн дуу дуулаад явж бай
Омогтой эрийн ор хөнжлийн зугаа болж дууссанаас
Орь залуу насныхаа танагтай дээр сал аа

Хартай эрийн харцан дор амьдарснаас
Хангал залуу насаа өөрийн дураар элээ
Хайртай гэх үгээрээ үйлдэл бүрээ зөвтгөдөг
Хачин эрэмдэг сэтгэхүйтнээс хагацаж та амар аа

Өөрийн гэх нэрэн дороо
Өвдөлт танд мэдрүүлдэг болно
Эхнэр гэж дээр өргөмжлөөд
Эд хогшил шигээ харьцдаг болно

Бүлтэй эрийн нударган дор
Бүсгүй минь чи зовох хэрэггүй
Бүлтгэр үрсээ дагуулаад ч хамаагүй
Бүлээн сүүгээ асгаруулаад ч хамаагүй
Бүрэнхий харанхуй шөнөөр ч хамаагүй
Бүтэн дээрээ л зугтаж гар аа

Б.МӨНХ-ОРГИЛ
2016.10.16-нд

  • Шинэ
  • Их уншсан