Габриель Маркесийн тухай баримтат киног үзүүлнэ


“Колумбын кино өдрүүд”-ийн хүрээнд Латин Америкийн алдарт зохиолч Габриель Гарсия Маркесийн тухай өгүүлэх “La magia de lo real” хэмээх баримтат киног өнөөдөр 18.00 цагт “Тэнгис” кино театрт үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 онд Аркатаса хэмээх бяцхан тосгонд мэндэлжээ. Тэрээр 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн бөгөөд Монголын уншигчид “Зуун жилийн ганцаардал” романыг нь Г.Аким, “Мартагдсан хурандаа” туужийг нь Н.Энхбаяр, “Хурандаад хэн ч бичихгүй” туужийг нь О.Чинбаяр, “Ирендира охины эмгэнэлт түүх” зэрэг зохиолыг нь Э.Ганболдын орчуулгаар уншсан билээ.
Түүнийг шидэт реализмын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичсэн хэмээн судлаачид үнэлдэг билээ.
Б.МӨНХ
МОНГОЛЫН ҮНЭН СОНИН



  • Шинэ
  • Их уншсан