“J-20” шинэ үеийн сөнөөгч онгоцыг танилцуулав


Хятадын нисэх техникийн XI үзэсгэлэн яармаг энэ сарын 1-нд Гуандун мужид нээлтээ хийлээ. Үзэсгэлэн яармагт Хятадын арми бие дааж бүтээсэн “J-20” шинэ үеийн сөнөөгч онгоцоо танилцуулсан байна. “J-20” сөнөөгч онгоцыг цэргийн зэвсэглэлд нийлүүлэх зорилт тавьсан бөгөөд Хятадын шинэ үеийн дэвшилтэд технологитой сөнөөгч онгоц юм. Мэргэжилтнүүд уг онгоцыг АНУ-ын “F-22 Raptor” загвартай адилтган үзэж байна. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “J-20” сөнөөгч онгоцыг хөлөг онгоц устгах пуужингаар тоноглосон аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр өнгөрсөн долоодугаар сард ашиглалтад оруулсан том оврын зөөгч онгоцыг олон нийтэд анх удаа танилцуулжээ. Энэ онгоц нь 200 тонн жинтэй том оврын олон төрлийн зориулалттай тээврийн онгоц бөгөөд бараа, хүн тээвэрлэхээс гадна далай дээгүүр эргүүл хийхэд ашиглах боломжтой аж. Эдгээр загвар нь Хятадын агаарын хүчний 20 жилийн хөгжлийн түүхэн явцын үр дүн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн хамгийн онцлох үйл явдал байжээ.

  • Шинэ
  • Их уншсан