Шилдэг тамирчдад хүндэтгэл үзүүллээ


Монголын Залуучуудын холбооны салбар нэгж болох Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпод Монгол улсаас анх удаа пауэрлифтингийн төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ болон Монголын жүдогийн шигшээ багийн багийн тамирчин Д.Алтансүх нарыг 2016 оны 11 сарын 03-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Эрдэнэт хотоос төрөн гарсан залуучуудаа  алдаршуулах, урамшуулах зорилготой уг үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Содномпилжээг МЗХ-ны 95 жилийн ойн медаль, ОУХМ Д.Алтансүхийг МЗХ-ны “Тамирчны алдар” медалиар тус тус шагнасан юм.

Зуны XV паралимпийн хүрэл медальт Э.Содномпилжээ нь 2014 оны пауэрлифтингийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хэвтээ түлхэлтээр 235 кг-г өргөж 225 кг байсан улсын рекордыг 10 кг-аар ахиулж,  "Арабын нэгдсэн Эмират улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн, Инчеонд болсон Азийн пара наадам гээд сүүлийн үед болж байгаа олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн шилдэг тамирчдын нэг юм.

  • Шинэ
  • Их уншсан