"Memoriad-2016" олимпт оролцох баг тамирчид АНУ-ыг зорив


Дөрвөн жилд нэг удаа болдог "Memoriad-2016" оюуны олимпод эх орноо төлөөлөн оролцохоор Монголын Оюун ухааны академи /МОУА/-ийн 14 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт өнөөдөр АНУ-ыг зорилоо.
2008 оноос хойш зохион байгуулж байгаа энэхүү тэмцээн энэ сарын 7-11-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болж, аваргуудаа тодруулах юм. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 27 орны 167 тамирчин насны ангилал харгалзалгүй ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын нийт 13 төрлөөр өрсөлдөнө.
2008 онд Турк улсад болсон анхны оюуны олимпт МОУА-ийн захирал, Ой тогтоолтын Олон улсын шүүгч Х. Хатанбаатар ой тогтоолт, чээж бодолтын төрлөөр оролцож байсан бөгөөд түүнээс хойш 2012 онд 2 дахь удаагаа тус тэмцээнд манай тамирчид 2 алт, 1 хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Дашрамд дурдахад, МОУА-ийн тамирчид өнөөг хүртэл олон улсын 39 тэмцээнд оролцож 524 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор байгаа билээ.

  • Шинэ
  • Их уншсан