Э.Содномпилжээ, Д.Алтансүх нарт хүндэтгэл үзүүллээ


Монголын Залуучуудын холбооны салбар нэгж болох Улаанбаатар хот дахь Орхон аймгийн Залуучуудын холбооноос Эрдэнэт хотоос төрөн гарсан хоёр тамирчнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпод анх удаа хүндийн өргөлтийн төрлөөр оролцож хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ болон Монголын жүдогийн шигшээ багийн тамирчин Д.Алтансүх нарт улс орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, амжилт үзүүлж буйд нь холбооны удирдлагууд талархал дэвшүүлсэн байна. Уг арга хэмжээний үеэр Э.Содномпилжээг 95 жилийн ойн медаль, Олон улсын хэмжээний мастер Д.Алтансүхийг Монголын залуучуудын холбооны “Тамирчны алдар” медалиар тус тус шагнажээ.

  • Шинэ
  • Их уншсан