“Даллас ковбойс” шилдгээр шалгарчээ


“Форбс” сэтгүүлээс шалгаруулсан 2016 оны хамгийн үнэтэй спортын клубүүдийн жагсаалтыг АНУ-ын “Даллас ковбойс” баг тэргүүлжээ. Америк хөлбөмбөгийн “Даллас ковбойс” баг 20 жилийн түүхэндээ анх удаа 200 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Тус клубийн нийт хөрөнгө дөрвөн тэрбум ам.доллар ажээ. Жагсаалтын хоёрдугаарт Аваргуудын лигт 11 удаа түрүүлсэн Испанийн “Реал” клуб оржээ. “Реал” клуб нийт 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Уг клуб 2016 онд “Адидас” компанитай 1,5 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. Жагсаалтын удаах байрт “Барселона”, “Нью-Йорк Янкиз”, “Манчестер Юнайтад”, “Нью-Ингланд Пэтриотс”, “Нью-Йорк никс”, “Вашингтон редскинс”, “Нью-Йорк жайентс”, “Лос-Анжелес лейкерс” баг тус тус багтжээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан