Криштиан Роналдо “Реал” клубтэй гэрээгээ сунгалаа


Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин “Португалийн алтан жаал” гэгддэг Криштиан Роналдо “Реал” клубтэй байгуулсан гэрээгээ таван жилээр сунгасан байна. “Футболл” сайтад мэдээлснээр Роналдо Испанийн эзэн хааны клубтэй жилийн 20 мянган еврогийн гэрээ байгуулжээ. Хөлбөмбөгчний менежер “2021 онд Роналдог 36 нас хүрэхэд гэрээний хугацаа дуусна. Тэрбээр хөлбөмбөгийн карьераа “Реал Мадрид” клубээр өндөрлөж магадгүй” хэмээв.
Роналдо энэ цаг үеийн хамгийн үнэтэй тамирчдын нэг бөгөөд Аргентины хөлбөмбөгч Лионель Месси “Барселона” клубтэй жилийн 20 мянган еврогийн гэрээ байгуулсан байна. Мессигийн гэрээний хугацаа 2018 онд дуусах ажээ.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан