Д.Сумъяа, Г.Болдбаатар нар “Их дуулга”-д оролцоно


Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн “Их дуулга”-д Монгол Улсаа төлөөлөн олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар нар   оролцохоор болжээ. Урьдчилсан байдлаар 40 орны 251 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн байна. Мөн “Рио-2016” олимпын наадмын шинэ од, 66 кг-ын жинд өрсөлдөж аварга болсон Италийн Фабио Базиле, олимпын аварга Тина Трстеняк /63кг/, “Тедди баавгай” хочит Францын Тедди Ринер /+100кг/, Эмиле Андеол /+78кг/, олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын шилдгүүд “Их дуулга”-д өрсөлдөхөөр болжээ. Уг тэмцээн ирэх сарын 2-4-нд Японы Токио хотод болно.

  • Шинэ
  • Их уншсан