Дэлхийн аваргад оролцох тамирчдыг тодрууллаа


Унгарын нийслэл Будапешт хотод болох олимпын бус жингийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох сорил тэмцээн “Хасу мегаватт” компанийн эко цогцолборт боллоо. Сорилго барилдаанд энэ жилийн улсын аварга, “Mongolia Open”, тивийн аварга болон олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож медаль авсан тамирчид өрсөлдсөн аж. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Т.Түвшинтулга, 70 кг-д Азийн аварга Б.Батзориг, эмэгтэйчүүдийн 55 кг-д дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 60 кг-д Б.Шоовдор нар ялалт байгуулж Монгол Улсаа төлөөлөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.





  • Шинэ
  • Их уншсан