Ж.Нарантунгалаг: Багш, хамт олноосоо уучлалт гуймаар байна


Монгол Улсын гавьяат тамирчин, “Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын “Кобра” хочит М.Гафуровтой тулалдаж, цэвэр ялагдлаа. Тэрбээр тулааныхаа талаар фэйсбүүкт “Сэтгэлээр дэмжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Хариу тулаан хийх хүсэлдээ хөтлөгдөж их ч хөлс урсгасан бүтэн жилийг өнгөрөөжөө. Дуртай зүйлдээ хүсч дурлаж явдаг
учир би сэтгэлээр унаагүй. Тулааны хоёрдугаар үеэс довтолгоонуудаа чангаруулах, өөрөөрөө барилдах гэх мэт бодсон санаснаа хэрэгжүүлж чадаагүйдээ л багш, хамт олноосоо уучлалт гуймаар байна. Монгол тулаанчдын амжилтын зам тасрахгүй ээ. Миний амжилтыг хэд нугалах залуус олоон олон, итгээрэй” гэжээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан