М.Анхцэцэг ДАШТ-д оролцоно


Хүндийн өргөлтийн тамирчин, олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг Мексикийн Мерида хотыг зорилоо. Тэрбээр, Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байгаа бөгөөд 75 кг-ын жинд хүч сорихоор бэлтгэлээ хангасан байна. М.Анхцэцэг нь “Рио-2016” зуны олимпын наадамд нийлбэр дүнгээр 237 кг-ыг өргөж VIII байрт бичигдэж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн долоодугаар сард Гүрж улсад болсон Залуучуудын дэлхийн аваргад түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн амжилтаар хос мөнгөн медалийн эзэн болж байсан билээ.

  • Шинэ
  • Их уншсан